Баривчлагдсан хуульчдын эхнэрүүд үсээ хусаж, эсэргүүцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2018.12.19-нд нийтлэгдсэн

Баривчлагдсан хуульчдын эхнэрүүд үсээ хусаж, эсэргүүцлээ илэрхийлэв

Баривчлагдсан хуульчдын эхнэрүүд үсээ хусаж, эсэргүүцлээ илэрхийлэв

Хятадын хүний эрхийн хамгийн алдартай хуульчдын гэргий нар даваа гаригт үсээ хусан эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Си Жиньпин 2012 оноос Хятад улсын дарга болсноос хойш хүний эрхийн хэдэн мянган хуульч, идэвхтэнийг хомроглон баривчилж хорьжээ.

Дөрвөн эмэгтэй Бээжингийн орон сууцны төв цогцолборт цуглан, хөршүүдийнхээ өмнө үсээ хусаж, эсэргүүцлээ илэрхийлэн, гадаадын сэтгүүлчидтэй уулзсан байна. Тэд бие биенийхээ үсийг хуссаны дараа өөр өөрсдийн нөхрүүдийн зурагтай, доторх нь ил харагдах хуванцар хайрцагт үсээ хийжээ. Дараа нь Хятадын ардын дээд шүүхэд нөхрүүдээ эмчлүүлэх өргөдөл гаргахаар хандсан байна.

Тэдгээр эмэгтэйчүүдийн нэг Ли Вензугийн нөхөр хүний эрхийн хуульч Ванг Куанзан ажээ. Тэрбээр өнгөрсөн 2015 оны есдүгээр сард баривчлагдсанаас нь хойш нөхөртэйгээ уулзаагүй байна. Ли сэтгүүлчдэд нөхөрт нь холбогдох хэргийг шийдвэрлэхгүй удаж буйн зэрэгцээ хуульчид шударга бус ажиллаж буйг хэлээд, түүнд өөрийн хүсэлтээр өмгөөлөгч авахыг хориглосон талаар ярьжээ. Хуульч Ванг Тянжинээс баривчилсан бөгөөд Ли болон долоон өмгөөлөгчийг нь түүнтэй уулзахыг зөвшөөрөөгүй байна.

Ли “Эрх баригчид хуулийг маш бүдүүлгээр зөрчиж байна. Хууль зөрчиж, доромжилж байгааг  нь харуулахын тулд бид үсээ хусаж, эсэргүүцлээ илэрхийллээ” хэмээн хэлжээ.

 

Эх сурвалж: Inkpak.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
9
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж