Гамшгаас хамгаалах тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн Улсын их хурлын хуралдаанаар шинэчлэн баталсан. Шинэчлэн батлагдсан тус хуульд Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллахад түлхэц болох нэг заалт орсон нь уг хуулийн 50 дугаар зүйлийн 50.9 дэх “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцлийн нэмэгдлийн хэмжээ албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиас доошгүй байна” гэсэн заалт юм.
Иймд 2006 оны 104 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг шинэчлэн онцгой байдлын байгууллагын алба хаагчдын албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар тооцож олгохоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн онцгой нөхцлийн нэмэгдлийг 20 хувиар тооцож олгоход шаардагдах зардлыг ирэх оны төсөвт тусгасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ