Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө | News.MN

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

1924 онд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны үндэс суурь тавигдаж, анхны даргаар нь их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам ажиллаж эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш Их жанжин Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаа, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, зохиолч С.Удвал нараас эхлээд орчин цагийн эмэгтэйчүүдийн байгууллагын өнгө төрийг тодорхойлж, манлайлан ажиллаж ирсэн үе үеийн удирдлагуудын хичээл зүтгэлээр 21-р зуунтай золгожээ.

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан энэ жил анх удаа нийгмийн салбар бүрд өөрийн эзэмшсэн мэргэжил, ажил үйлс, амжилт бүтээлээрээ олон нийтэд үлгэр дуурайл үзүүлдэг онцгой бүсгүйчүүдийг шалгаруулан “АЛУНГОО ЦОМ”-ын эзнээр өргөмжлөхөөр болсон байна.

“Алунгоо-2018” цомын эздээр шалгарсан шилдэг 13 бүсгүйг олон нийтэд танилцуулан алдаршуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны 12-р сарын 20-ны өдрийн 18:00 цагт Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдана. Мөн энэ үеэр 93 жилийн түүхтэй МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮД сэтгүүлийн албан ёсны нээлтийг хийнэ. Тус сэтгүүлийн анхны дугаар 1925 онд “Бүсгүйчүүдийн санал” нэртэйгээр хэвлэгдэж байсан бол, 2000 онд “Гоо марал” нэртэй гарч байсан түүхтэй. Ийнхүү 18 жил тасарсан “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл дахин уншигчдад хүрч эхэллээ.

"АЛУНГОО"-2018

“АЛУНГОО”-2018 ОНЫ ЭМЭГТЭЙ ШАЛГАРУУЛАХ ТЭРГҮҮН НААДМЫН ХҮНДЭТГЭЛ, ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ 2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20 НД 18:30 ЦАГТ УЛААНБААТАР РЕСТОРАНД

Posted by Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо on Tuesday, December 18, 2018

"Монголын эмэгтэйчүүд" сэтгүүл
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж