Хуучирсан мэдээ: 2015.03.09-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Газпромбанк болон “Алтандорнод Монгол” компанийн хооронд үүссэн 47 сая ам.долларын маргааныг шүүх хурал Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болох байсан. Өнөөдрийн хурал Газпромбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Батзаяагийн хүсэлтээр долоо хоногоор хойшлогджээ. Өнөөдрийн хурал нь “Алтандорнод Монгол” ХХК болон ОХУ-ын Газпромбанкны хооронд үүссэн иргэний хэргийн маргааныг эцэслэн шийдвэрлэх хурал биш. Өөрөөр хэлбэл талуудын хооронд үүссэн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх явцад гарсан шүүхийн процессийн алдааг шүүх хуулийн дагуу эргэн хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явагдах байсан гэнэ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж