УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Тус ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт хуралдаад, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар нухацтай ярилцах нь зүйтэй гэж үзжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажил судалгааны шатандаа үргэлжилж байгаа аж.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, С.Баярцогт, Л.Болд, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Л.Цог, С.Оюун нар ажиллаж буй. С.Оюун гишүүний тодотгосноор Монгол Улсын Үндсэн хуульд бүхэлд нь өөрчлөлт оруулахгүй, нэн тэргүүнд парламентын засаглалыг боловсронгуй болгох чиглэлд ажлын хэсэг голлож ажиллана гэдгийг тодотгосон юм.
Г.ДАРЬ