В.Путин пуужингийн гэрээг орлуулах шинэ механизмын тухай дурдав

Хуучирсан мэдээ: 2018.12.19-нд нийтлэгдсэн

В.Путин пуужингийн гэрээг орлуулах шинэ механизмын тухай дурдав

В.Путин пуужингийн гэрээг орлуулах шинэ механизмын тухай дурдав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 1987 онд байгуулсан “Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээ”-г цуцалбал түүнийг орлох өөр гэрээ , хэлэлцээрийн механизм байж болох тухай өчигдөр ярьжээ.

Батлан хамгаалахын сайдтай хамтран өчигдөр /2018.12.18/ хийсэн мэдэгдэлдээ тэрбээр пуужингийн гэрээнээс гарахыг зэхэж байгаа АНУ-ыг шүүмжилсэн ч гэрээнд дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг хөгжүүлж буй бусад улс орнуудыг хамруулаагүй сул талтай гэдгийг дурдсан байна. Мөн тэдгээр улс орнуудыг 1987 оны “Дунд зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээ”-нд нэгдэн ороход, эсвэл үүнтэй төстэй дахин шинэ гэрээг байгуулахад хамтран оролцоход нээлттэй гэдгийг хэлжээ. Дунд тусгалын пуужинг хөгжүүлж байгаа улс орнуудыг В.Путин нэр цохон дурдаагүй боловч тэдний дунд Хятад улс байгаа нь тодорхой юм.

“Дунд зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээ”-нд 1987 онд АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган болон Зөвлөлт Холбоот улсын удирдагч Михаил Горбачёв нар гарын үсэг зуран, баталгаажуулсан билээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 31 жилийн өмнө байгуулагдсан тус гэрээнээс гарах санааг дэвшүүлсэн нь гэрээний заалтуудыг ОХУ зөрчсөнтэй холбон тайлбарлаж байгаа бол Кремлийн зүгээс гэрээг зөрчөөгүй гэдгээ мэдэгдэж байгаа юм. Тухайлбал, тус гэрээнд 500-5500 км зай туулах чадамжтай газар дээр суурилсан баллистик пуужингуудыг устгах тухай авч үзсэн байдаг. Харин ОХУ-ыг дунд зайн тусгалтай “Новатор 9М729” пуужинг зохион бүтээж, туршиж байгаа хэмээн буруутгаж байгаа юм. Ийм төрлийн пуужин нь богино хугацаанд НАТО-ын гишүүн орнуудын газар нутагт цөмийн цохилт өгөх боломжийг ОХУ-д бий болгох юм.

Хүйтэн дайны үед Европ тивийг цөмийн пуужингуудаас ангижруулах зорилготой байгуулагдсан энэхүү гэрээнээс АНУ гарах санал дэвшүүлж байгаа нь хүйтэн дайны үеийнх шиг зэвсэглэлээр хөөцөлдөх “уралдаан”-ыг дахин эхлүүлж болзошгүйг шинжээчид анхааруулж байна. Харин В.Путин энэ тухайд зэвсэглэлээр хөөцөлдөх нь зөвхөн ОХУ, АНУ-д ч бус дэлхийн бүх улс орнуудад хамаатай гэдгийг хэлжээ.

Түүнчлэн арванхоёрдугаар сарын 4-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга “Хоёр улсын пуужингийн гэрээг 60 хоногийн дотор даган биелүүлэхгүй бол Вашингтон гэрээнээс гарах үйл явцыг эхлүүлэх болно”  хэмээн хэлсэн байна.  Харин Москвагийн зүгээс хэрвээ АНУ тус гэрээнээс гарвал ОХУ “хариуг нь барьж”, дунд зайн тусгалтай пуужинг хөгжүүлэхээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: NHK

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж