Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурал хаалттай эхэллээ. Бага хурал 369 гишүүнтэй. Үүний 66.7 хувь хуралдаа ирсэн байна. Бага хурлаар хэд хэдэн асуудлыг оруулж ирэхээр МАН-ын удирдлагууд төлөвлөөд байгаа аж. Одоогоор нам жим байгаа Бага хурал оройдоо ширүүсч магадгүй гэсэн таамаглал байгаа юм. Эрх барьж байгаа нам энэ удаад хэн хэнтэйгээ хариуцлага ярих, ямар шийдвэр гаргах нь улс төр сонирхогчдын анхаарлыг татаж байна. Тус намын жирийн гишүүд дэмжигчдийн хувьд У.Хүрэлсүхэд багагүй илтгэл хүлээлгэж байгаа бөгөөд намынх нь рейтинг буурсан ч өөрийнх нь рейтинг өсөлттэй байгаа. МАН-ын рейтинг буурахад жаран тэрбум болон ЖДҮ-гийн асуудал багагүй нөлөөлсөн биз. Харин намаа болон төрийг цэвэрлэнэ гэдгээ удаа дараа илэрхийлсэн У.Хүрэлсүх Монголын шилдэг 10 улстөрчдийн нэгдүгээрт бичигджээ. Харин хамгийн муу улстөрчдийн нэгд УИХ-ын дарга М.Энхболд бичигдсэн бөгөөд сүүлийн жилүүдэд түүний хувийн рейтинг тасралтгүй уруудсаар байгаа юм.
Хамгийн сайн улстөрчдийн нэгд, өнөөдөр У.Хүрэлсүх, хоёрт Ц.Нямдорж, гуравт С.Жавхлан бичигдэж байна. Харин хамгийн муу улстөрчдийг М.Энхболд, Ц.Нямдорж, Д.Оюунхорол нар тэргүүлж байна.
МАН болон АН дахь задрал гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг алдаж, гуравдагч намын орой зайг тэлсээр байгааг МЭК-ийн судалгаанаас харагдаж байна. Бага хурлаар У.Хүрэлсүх ямар шийдвэр гаргахаас улс төрийн дараагийн сценариуд эхлэх хүлээлт үүсээд байна.
Б.БАЯР
Холбоотой мэдээ