Сураг алдарсан BX урлагт эргэн иржээ

Хуучирсан мэдээ: 2018.12.19-нд нийтлэгдсэн

Сураг алдарсан BX урлагт эргэн иржээ

Сураг алдарсан BX урлагт эргэн иржээ

“New Star" продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж хайрын тухай дуунуудаараа охид залуусыг уярааж явсан дуучин Ц.Батбаатар буюу ВХ-ийг санагалзах хүн цөөнгүй.  Түүний “My love”, “Sorrow”, “Сак”, мөн “Ийм нэгэн дурлал” киноны дуунууд нь тухайн үедээ залуусыг байлдан дагуулж, хит болж байсан юм. Тэгвэл дуучин залуу энэ сарын 11-ны өдөр шинэхэн уран бүтээлээрээ сонсогчдодоо гэнэтийн сюрприз барьжээ.

Тэрбээр дуучин Содкотой хамтран "Үргэлжлэл" нэртэй дуугаа  гаргасан нь фенүүдийг нь тун ч их баярлуулав бололтой. Энэ нь түүнийг рок попын ертөнцөд эргэн ирж буйг илтгэж байж ч мэдэх юм. Дууны клипийг Шанхайд хийсэн бөгөөд урлагаасаа хөндийрөөгүй гэдгээ энэхүү дуугаараа зарлалаа. Сонирхуулахад,  BX өдгөө дөрвөн хүүхдийн аав болжээ. Тэрбээр  олон улсын онгоцны билетийн касс ажиллуулахын зэрэгцээ малгайны дэлгүүр нээсэн ч амжилт олоогүй гэнэ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж