Н.Алтанхуяг “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулахаа зарлалаа | News.MN

Н.Алтанхуяг “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулахаа зарлалаа

Н.Алтанхуяг “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулахаа зарлалаа

Н.Алтанхуяг “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулахаа зарлалаа

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдээлэл хийж  “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа албан ёсоор зарлалаа.

Тэрбээр “Монголчууд бид эв нэгдэл, арга билгээрээ үнэт зүйлээ сахин хамгаалах ёстой хүмүүс. Энэ цаг үе биднээс эр зориг, арга ухаан шаардаж байна. Төр гэмт хэрэгтнүүдээр дүүрч авлигын диваажин болсон. Авлигын диваажин байгуулж ард түмний өмчийг хувьдаа завшдаг, хуулийн засаглалыг хувьчилж аваад өөрсдөдөө үйлчлүүлдэг, хулгайн өмчүүдээ хувийн өмч гэдэг увайгүй цөөхөн хүмүүсийг ард түмний шүүх шударга шүүхийн өмнө авчрах цаг болжээ. Монгол төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан, концесс нэрээр төсвийн мөнгийг хэдэн арван тэрбумаар нь завшсан, мянган мянган ажлын байр  айл өрхийн сайхан амьдрах боломжуудыг хулгайлсан нь нотлогдоод байгаа УИХ-ыг ёсзүйн чадамжгүй гэж үзэж нэн яаралтай тараая.  Монголын ард түмний өмч болсон газрын доорх баялгийг мөн нийслэл, дүүргийн газрыг зарж хөрөнгөжсөн бүлэг этгээдтэй  хариуцлага тооцъё. Иргэдээ бус эрх мэдэлтнүүдэд тал засаж үйлчилдэг захиалгаар бусдыг хэлмэгдүүлдэг, монголын баялгийг хууль бусаар эзэгнэх ажлыг голлон зохион байгуулдаг шударга бусын хонгилыг нурааж тэгш журамт, шударга ёсыг сэргээн тогтоох цаг ирээд байна. Үүний тул та бид хамтдаа гурван төрийн ажил хийнэ.

Нэгдүгээрт, Шударга ёсыг сэргээн тогтооё
Хоёрдугаар, Газрын доорх баялгийг ард түмний өмч болгоё
Гуравдугаарт, Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжиж, босгоё.

Шударга ёсыг сэргээн тогтооход таван зүйлийг хийнэ. Хууль хяналтын байгууллагад тогтсон шударга бусын хонгил нийгмийн бусад салбарууд руу халдварлаж үсэрхийлсэн. Шударга бусын хонгилыг эвдэж нураана. Хоёрт, иргэдийнхээ итгэлийг өөрсдийнхөө шуналаас доогуур үзэж сонгогчдын итгэлийг алдсан УИХ-ыг тараана. Гуравт, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон бол заавал шийтгэлээ хүлээж зохих цээрлэлээ хүртдэг болгоё. Монголд өнөөдөр ийм зүйл алга. 60 тэрбумын хэргийг эрх мэдлээрээ хамгаалагчид, үйлдлээрээ хэрэгжүүлэгчдийг ард түмний шударга шүүхийн өмнө аваачна. Эрх мэдэлтнүүдэд ээлтэй, иргэдэд халтай хууль дүрмүүдийг нэн даруй хүчингүй болгож бүх хүн засаглалдаг бус хууль засагладаг тогтолцоог сэргээе. Дараа нь намуудыг өмчгүй болгох хэрэгтэй. Ингэснээр улс төрийн шударга өрсөлдөөн бий болно. Сонгуулийг жижиг 76 тойргоор явуулдгийг зогсоож мөнгө тарааж байгаа явдал төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж хатуу шийтгэл хүлээлгэдэг болгоно. Байгалийн баялгийг ард түмнийх болгох Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлнэ. Лиценз наймаалдаг явдлыг зогсоож Үндсэн хуулийн заалтын дагуу ард түмэн баялгийн эзэн болох ажлыг зохион байгуулж хийнэ. Мөн хөрөнгө оруулалтуудыг үр ашигтай болгож гадаадынханд ашигтай зээл тусламжийг зогсооно. Баялгийн сан байгуулж иргэдийг өрийн дарамтгүй болгож, орлогыг нь нэмэх боломжтой болгоно. Энэ бол боломжтой ажил. Авлигачдын хууль бус хөрөнгө мөнгийг хуулийн дагуу төр хураан авч гэр хорооллыг орон сууцжуулах ажилд зарцуулна. Уул уурхайн бус бусад барааны экспортыг эрс нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжинэ. Бүтээн байгуулалтгүйгээр улс хөгжихгүй. Маргаашаа бий болгох бүтээн байгуулалтыг өрнүүлнэ. Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжье. ЖДҮ-ийг дэмжиж татварыг нь хөнгөвчилнө. Эдийн засгийн ардчилал гэж байхаа больсон. Тиймээс эдийн засгийн ардчиллыг бий болгоно. Талцаж хуваагдаж, хэрэлдээд суух биш гарц, шийдэл, хөгжил ярих цаг болсон.  Монгол хүн монголдоо тайван сайхан амьдарч авч байгаа цалин нь амьдрал нь хүрэлцдэг тийм нийгмийг бүтээн төлөө “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа зарлаж байна. Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийг энэ хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна” гэлээ.

Сүүлийн үед АН дотроо ойлголцохгүй байгаа. Та намдаа байгаа юу гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Намдаа хэвээрээ байгаа. Сэтгэл дундуур байгаа. Монголын нийгэмд бугшсан асуудалд АН хүчтэй дуугарч шийдэл гарцуудыг хийх ёстой. Гэтэл энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Өөр хоорондоо хөлөө жийлцэхээ болиод улс орныхоо төлөө гарц, шийдэл бодох цаг нь болсон” гэсэн хариулт өглөө.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-19 112.72.12.9

АМ АЖИЛ НЬ ЗӨРСӨН ХУЛГАЙЧ ХАВЬТСАН БҮХНЭЭ ШОРОНД ЯВУУЛААД СУГАРЧ ҮЛДСЭН АЛХУЯГ ҮХЭХ БОЛНО

Avatar

Зочин 2018-12-19 203.217.138.1

Гөлийчихөөд… Ичээч хө

Avatar

Зочин 2018-12-19 66.181.176.119

"АЛТАН ШААХАЙ ӨМСҮҮЛЭЭД Ч АЛЦАН МАЙГА НЬ ХЭВЭЭРЭЭ" АЛЦАНХУЯГ БОЛ БАС Л ТӨРИЙН ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2018-12-19 119.40.98.10

Энэ хүнээс АРДТҮМЭН гэдэг хүн хол байсан дээр шүү…

Avatar

Kkkkkk 2018-12-19 83.25.245.140

Tuul golyg bohirduulhaa zogsoo debil tegeed ter chacargany asuudlaa shiid hulgaich shuu de chi ALTANTUYA

Avatar

Зочин 2018-12-19 202.21.120.66

За энэ хүн ч дээ эрх мэдэлд бялуурч бондын мөнгөнд галзуурч явсан хүн биздээ яагаад ч итгэл төрөхгүй хүн зальтай

Avatar

Зочин 2018-12-19 64.119.25.60

Алтанхуягийн ирээдүйн намын нэрийг сонсвол ард нь Оросын нэгдмэл орос нам Путин Баттулга хоёр байгаа мэт ойлголт төрүүлэх зорилго харадана.Гэвч Норовын Ялтанхуяг лидер биш дээ

Avatar

Зочин 2018-12-19 103.229.121.167

Алтанхуяг уул нь зөв санаанууд гоё хэлж. Даанч нүд нь 1 л худал хуурмаг хүн шиг харагдаад бдагийн. Инээхээрээ бүүр худалаа шүү.

Avatar

Иргэн 2018-12-19 66.181.182.123

Дэмжиж байна. Иргэдийг хямд нүүрс түлэх боломжоор хангаж түүнийг зохион байгуулсан хүмүүс хэлмэгдэхэд хар цагаан дугуй байсан түмэн шүүдээ. Өнөөдөр хэлмэгдсэн нь батлагдаж төрөөс нөхөн олговор аваад байж байна. Энэ нь хууль хяналтын байгууллага ялзарсны баталгаа бишүү. Үүнийг Хэн нэг нь Монголын төлөө хийх хэрэгтэй биздээ

Avatar

Zochin 2018-12-19 89.217.7.5

Muu hulgaich

Avatar

би 2018-12-19 112.72.12.3

Энэ юугаа солиороод унав аа Монгол чинь нэгдмэл орон. Худлаа инээсэн хулгайч одоо болтол ялаа аваагүй байгаа юм уу. Солиорч байх шив дээ.

Avatar

irgen 2018-12-19 202.21.127.170

Элбэгдоржийн өөдөөс Ерөнхий сайд байхдаа үгүй гээд эрс хэлж чадаагүй дагалдан баясагч, далдагнуур энэ нөхөр улс түмнийг манлайлан тэмцлээ юу. Харагдаач

Avatar

irgen 2018-12-19 202.21.127.170

Элбэгдоржийн өөдөөс олигтойхон үгүй гээд хэлчихэж чадаагүй энэ бэртэгчин улс төрч улс түмнийг манлайлан тэмцэж чадах уу. Худлаа л байхаа даа.

Avatar

мгл 2018-12-19 122.201.21.77

монголын ард тумэнд ихэд угуйлэгдэж байгаа сайхан санаанууд байна

Avatar

Зочин 2018-12-19 202.179.27.91

Алтанхуяг худлаа одоо болно цэвэр хүн биш АН, ардчиллын буяныг эдэлсэн хүн. Итгэх хэрэггүй дараагийн Увсынхан хоолонд оррох гэж байгаа бөөн заль. АН, МАН 2 -оос шударга бусаар баяжигчид , луйварчид бүгд шүүх рүүгээ явж байж улс орон зөв замаар хөгжих болно. Битгий худлаа ярь. мөрөөрөө яв даа . тэр нь өлзийтэй чамайг дэмжих хүн цөөхөн дөө соц дек гаралтай хэдхэн хүн увсын хэд байх болно. Дахин улс төрд бүү гарга эдгээр хүмүүсийг

Avatar

Дэрмээ 2018-12-19 203.91.119.58

Зөв дэмжиж байна.Ойр тойрны бараа бологсод чинь л таныг баллана шүү.Хүнээ сайн таних хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-12-19 182.160.1.19

za daa ene hun ch dee ali ert itgel aldarsan hun genet garaad irlee

Avatar

Зочин 2018-12-19 202.58.231.146

Yneheer shudarga es, ard tumnii toloo gej bgaa bol yagaad Oyunerdene bolon tednii temtseld tsug negdehgyi baigaan?? ech gants hunii toglolt hiigeed itgehed hetsuu l um bna

Avatar

АН 2018-12-19 50.99.227.108

Хуяа пиздуу одоо больж үз нүднээс далдар

Avatar

АН 2018-12-19 50.99.227.108

Хуяа пиздуу одоо больж үз нүднээс далдар

Avatar

Зочин 2018-12-19 64.119.20.132

ЕС бхдаа хүүгүй 40 тэрбумын зээл аваад аайн солонгосын жишгээр бол ч

Avatar

Жагаа 2018-12-19 202.55.188.42

Боломж, эрх мэдэл нь байсан хумууст битгий итгэ. Одоо тэднээс юу Ч гарахгуй. АН, МАН, баруун зуун, хогшин залуу, шашин шутлэгээр нь ялгаж салгаж хагаралдуулчихаад одоо нэгтгэнэ гэж сэруун зуудэлж матрын нулимс унагахаа болио. Зугээр л яв, ичиж амьдар

Avatar

Увс Анхаа 2018-12-19 66.181.187.45

Жинхэнэ худлаа гар даа.

Avatar

Зочин 2018-12-19 188.62.88.27

Elbegdorj shig toriin hun alga daa. Elbegeegee mongoliin ard tumen uguilj bna shuu

Avatar

иргэн 2018-12-19 202.179.25.219

чи л тэр Элбэгдоржоо их үгүйлж байгаа биз чамаас бусад нь гудамжний Нохой хүртэл цаадахи Элбэгдоржий чинь Урж тасдаж хаях байлгүй цаадхи чинь энийгээ мэдээд Ард иргэдийнхээ дунд орж чөлөөтөй алхахаасаа Айж байгаа л даа онцлог нь

Avatar

Зочин 2018-12-19 188.62.88.27

g**** mine chi Negdmel UVS hudulguuntei bizdee

Avatar

АРД ARD 2018-12-19 66.181.167.194

жанхуугийн хямд барлаг ялтанхуяг аа, чамаас өмнө байгуулсан ш дээ. Яг ийм нэртэй хөдөлгөөн аль хэдийнэ байгаа.

Avatar

нэг л худлаа 2018-12-19 103.111.68.3

Ингээд л нэг лоозон ярихаараа худлаа байдаг юм даа зүгээр л тархи угаалт энэ хүн өөрөө бол бас л сайхан л идсэн. Харин хүүк шиг Оюун-Эрдэнэ шиг нэр устай нь заагаад ана мана үзэлцэх ёстой л байсан юм даа. Үхнэхээр шудрага байх гээд байгаа бол энэ хүн тэр шудрага бусын хонголд бас цугтаа явж байсан маш их зүйлийг л ил болгох ёстой. Ингээд нэг тунхаг зарлаад байгаа нь шал худал даа

Avatar

Буяа 2018-12-19 202.131.241.134

Маш зөв эхлэл, энэ бол магадгүй нэг хүний санаа байж болох ч авах юм их байх шиг, өөр бусад хүмүүсийн саналыг авах хэрэгтэй, миний хувьд ганц зүйлийг санал болгоход Дээд боловсролын тогтолцоонд эрс өөрчлөлт ирэх намраас хийе: элсэлтийн оноог өндөр 500-550 болгоё, аяндаа шалгарал явагдаж, үйлдвэрлэлд ажиллах мэрэгжлийн боловсон хүчин олширно, үндэсний үйлдвэрлэл сэргэн, төгрөг чангарч бидний амьдрал дорхноо сайжрана

Avatar

Зочин 2018-12-19 202.21.106.111

Аагийд угаасаа лидерийн чанар байхгүй. Мань хүнийг хэн ч тоохгүй

Avatar

Зочин 2018-12-19 43.242.243.49

Нэгдмэл УВС хөдөлгөөн гэвэл дээр юм биш үү

Avatar

Зочин 2018-12-19 66.181.183.76

ЗА БОНД ИДСЭН АЛТАНХУЯГ МӨНГӨТЭЙ БАЙЛГҮЙ ЯАХАВ, АРГАГҮЙ ТОМ ХӨДӨЛЖ БАЙНА ШҮҮ

Avatar

РАВДАН 2018-12-19 66.181.160.42

НАМБАРЫН ЭНХБАЯРЫН ТУГИЙН ДООР НЭГДСЭН НЬ ДЭЭРДӨӨ ААГИЙ? ЧАМАЙГ ЕСӨН ӨРЛӨГИЙНХӨӨ НЭГ Ч БОЛГОЖ МАГАДГҮЙШД. МОНГОЛЧУУДАА ЭНХБАЯРЫН ТУГИЙН ДООР НЭГДЭГТҮН.

Avatar

Зочин 2018-12-19 202.55.191.130

yuu ch gesen vg yum

Avatar

Зочин 2018-12-19 202.72.245.207

МАН АН АЛЬ НЬ Ч БОЛОХГҮЙГЭЭР БАРАХГҮЙ МАНАН БОЛЖ ХУВИРСНЫГ СҮҮЛИЙН ҮЕИЙН ҮЙЛ ЯВДЛУУД МАШ ТОД ГЭРЧИЛЛЭЭ. АНЫ ДАРГА НАР АСУУДЛЫГ МАШ ТОДОРХОЙ БОЛГОЖ ӨГСӨНД ТАЛАРХАЖ БНА АА. МАН ОДОО АСУУДЛАА ӨНӨӨДРИЙН БАГА ХУРЛААРАА ТОДОРХОЙ БОЛГОЖ ЧАДАХ НЬ УУ ЭСВЭЛ ДАЙНЫ ГАЛ УЛАМ ӨРДӨГДӨХ НЬ ҮҮ ХАРЬЯА ДАА

Avatar

sss 2018-12-19 66.181.167.191

odoo 70-aad ond tursun aimaar humuusiin erin ue ehelj bn. Darachin 30 jil ene ulsig 70-aad oniihon samarahaar aisui zovlon urgeljilseer

Avatar

Зочин 2018-12-19 202.131.244.210

ҮЕ НЬ ӨНГӨРСӨН УЛС ТӨРЧ ШҮҮ ДЭЭ. ОДОО ЗАЛУУЧУУД ӨӨРСДИЙНХӨӨ ЦАГ ҮЕИЙГ ӨӨРСДӨӨ УРИАЛАН ДУУДАЖ, БИЙ БОЛГОХ ЦАГ НЬ БОЛСОН

Avatar

иргэн 2018-12-19 103.57.95.109

туяанаа ЕС байхдаа хийхгүй яасийнб дээ. гэхдээ дэмжинэ ээ

Avatar

Хүн судлаач Ш.Раднаа 2018-12-19 103.26.195.143

Алтанхуяг нэг л итгэл муутай мэдэгдэл хийлээ. Өөрөө хийж байна уу, эсвэл дарга нь хийлгэж байна уу.Ирэх сонгуулийн бэлтгэл үү?Шинэ юм алга даа. Харин хөдөлгөөн энэ тэр бол зөв юм хийвэл болох зүйл шүү.ДААНЧ АЛТАНХУЯГИЙН НЭР ХҮНД ОЛОН НИЙТИЙН ДУНД ХЭТ УНАСАН УЧИР ТООХ ХҮН БАЙХА НЬ УУ ЯАХНАВ?

Avatar

Зочин 2018-12-19 202.9.45.233

Ерөнхий сайд байхдаа Дэнзинг албан тушаал ахиулаагүй, буруу замаар хөрөнгөжөөгүй бол дэмжих л байлаа. Энэ ярьж байгаа зүйлд чинь өшөө авах, хорсол үнэртэж байна. Монголчуудыг нэгтгэх асуудал бол цэвэр улс төр хийдэг хүний хийдэг ажил болохоос биш бохир улс төрчийн хийдэг ажил биш. Хийх байсан бол АН-ын дарга Ерөнхий сайд байхдаа хийхгүй яасийм

Avatar

зочин 2018-12-19 103.57.93.40

Гаргаж байгаа саналыг нь дэмжиж бна.

Avatar

Зочин 2018-12-19 45.56.108.26

Энэ нэг сэжгийн юм, удахгүй шалгагдах биз тэр Дорлигжавын галыг зайлуулах тактик уу. Урд нь нүүрс хуйлгайгаар зарж хүргэн охиндоо юм амсуулж байснаас наад ярьж байгаагаа намын дарга ес байхдаа ядаж эхлүүлэхгүй яасан юм. Нэг л хонгилын зохиол бичсэн хүн…

Avatar

Зочин 2018-12-19 103.111.68.3

ЗӨВ ЭР ХҮН,,, ЭНЭ ЯЛЗАРСАН ЭРХ МЭДЭЛТЭЙ, АСАР ИХ МӨНГӨТӨЙ МАФТАЙ ТЭМЦЭХЭД БҮХ НИЙТИЙН ОРОЛЦОО ТУН ЧУХАЛ,, НЭГДЭЦГЭЭЕ

Avatar

Зочин 2018-12-19 24.111.109.182

Алцанхуяг худлаа хуцаж байхаар Туул голыг б а а с,ш э э с э э р э э бузарлаж байгаа амралтын газраа Туулын хөвөөнөөс нүүлгээд зайлуулчих хөө,дараа нь олон юм гуцаарай.

Avatar

Зочин 2018-12-19 202.9.42.155

Яг үнэн. Энэ нэг юмнууд 20-30 жил хотод өндөр албан тушаал хашиж байхдаа Монгол улсыг юу болгож хувиргав? Тийм л мундаг юм бол нутагтаа очоод аймгаа сайхан хөгжүүлчих. Тэгсний чинь дараа итгэе.

Avatar

Zochin 2018-12-19 150.129.141.173

Odoo ard tumnee zev udirdaad MANAN-aas uneheer salamaar baina, odoo salahgyu bol daraa ny bur diildehgyu, eh oronch gesen zaluuchuud bugd negdej temtsmeer baina . Talbai deer jagsaj temtseh heregtei baina

Avatar

Дорж 2018-12-19 66.181.160.48

Зөв зөв. Дэмжинээ. Талцаж хуваагдаж, хэрэлдээд суух биш гарц, шийдэл, хөгжил ярих цаг болсон.

Avatar

zochin 2018-12-19 68.148.158.2

Hulgai deerem hamag muu muuhai uil hergee nuuh geed argaa barj baina daa ene hulgailch luivarchin Altanhuyag.

Avatar

А ах 2018-12-19 202.179.26.163

А ах шинэ юм гаргаж ирээгүй байнаа

Avatar

Зочин 2018-12-19 202.179.25.180

ЗА ИЙМЭРХҮҮ СЭТГЭЛ ХӨӨРӨЛТ ХАА САЙГҮЙЛ БАЙДАГ

Avatar

Зочин 2018-12-19 66.181.181.166

medlegjihgui, moraljihgui yuu yarad mongol iin uls tor aimdin tam hever bain geji mergee toologt garcheeee

Avatar

buruu 2018-12-19 66.181.181.166

medlegjihgui, moraljihgui yuu yarad mongol iin uls tor aimdin tam hever bain geji mergee toologt garcheeee

Avatar

Зочин Зөв дэмжиж байна. 2018-12-19 202.21.113.226

Зөв. Дэмжиж байна. Үйлдвэрлэл сэргэхгүйгээр улс орон хөгжихгүй гэдгийг сүүлийн 30 шахуу жилийн туршлага харууллаа.

Avatar

Зочин 2018-12-19 103.229.177.66

Мал яах вэ Анжела Девис яаж байна гэдэг шиг Алтанхуяг яах вэ МАН яаж байна гэдэг л сонин байна шүү ккк

Avatar

unen shuu! 2018-12-19 202.21.117.34

чи Баабарт тархиа базуулж, МанАнд нүд чинь сохоржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж