Н.Алтанхуяг “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулахаа зарлалаа

Хуучирсан мэдээ: 2018.12.19-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулахаа зарлалаа

Н.Алтанхуяг “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулахаа зарлалаа

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдээлэл хийж  “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа албан ёсоор зарлалаа.

Тэрбээр “Монголчууд бид эв нэгдэл, арга билгээрээ үнэт зүйлээ сахин хамгаалах ёстой хүмүүс. Энэ цаг үе биднээс эр зориг, арга ухаан шаардаж байна. Төр гэмт хэрэгтнүүдээр дүүрч авлигын диваажин болсон. Авлигын диваажин байгуулж ард түмний өмчийг хувьдаа завшдаг, хуулийн засаглалыг хувьчилж аваад өөрсдөдөө үйлчлүүлдэг, хулгайн өмчүүдээ хувийн өмч гэдэг увайгүй цөөхөн хүмүүсийг ард түмний шүүх шударга шүүхийн өмнө авчрах цаг болжээ. Монгол төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан, концесс нэрээр төсвийн мөнгийг хэдэн арван тэрбумаар нь завшсан, мянган мянган ажлын байр  айл өрхийн сайхан амьдрах боломжуудыг хулгайлсан нь нотлогдоод байгаа УИХ-ыг ёсзүйн чадамжгүй гэж үзэж нэн яаралтай тараая.  Монголын ард түмний өмч болсон газрын доорх баялгийг мөн нийслэл, дүүргийн газрыг зарж хөрөнгөжсөн бүлэг этгээдтэй  хариуцлага тооцъё. Иргэдээ бус эрх мэдэлтнүүдэд тал засаж үйлчилдэг захиалгаар бусдыг хэлмэгдүүлдэг, монголын баялгийг хууль бусаар эзэгнэх ажлыг голлон зохион байгуулдаг шударга бусын хонгилыг нурааж тэгш журамт, шударга ёсыг сэргээн тогтоох цаг ирээд байна. Үүний тул та бид хамтдаа гурван төрийн ажил хийнэ.

Нэгдүгээрт, Шударга ёсыг сэргээн тогтооё
Хоёрдугаар, Газрын доорх баялгийг ард түмний өмч болгоё
Гуравдугаарт, Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжиж, босгоё.

Шударга ёсыг сэргээн тогтооход таван зүйлийг хийнэ. Хууль хяналтын байгууллагад тогтсон шударга бусын хонгил нийгмийн бусад салбарууд руу халдварлаж үсэрхийлсэн. Шударга бусын хонгилыг эвдэж нураана. Хоёрт, иргэдийнхээ итгэлийг өөрсдийнхөө шуналаас доогуур үзэж сонгогчдын итгэлийг алдсан УИХ-ыг тараана. Гуравт, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон бол заавал шийтгэлээ хүлээж зохих цээрлэлээ хүртдэг болгоё. Монголд өнөөдөр ийм зүйл алга. 60 тэрбумын хэргийг эрх мэдлээрээ хамгаалагчид, үйлдлээрээ хэрэгжүүлэгчдийг ард түмний шударга шүүхийн өмнө аваачна. Эрх мэдэлтнүүдэд ээлтэй, иргэдэд халтай хууль дүрмүүдийг нэн даруй хүчингүй болгож бүх хүн засаглалдаг бус хууль засагладаг тогтолцоог сэргээе. Дараа нь намуудыг өмчгүй болгох хэрэгтэй. Ингэснээр улс төрийн шударга өрсөлдөөн бий болно. Сонгуулийг жижиг 76 тойргоор явуулдгийг зогсоож мөнгө тарааж байгаа явдал төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж хатуу шийтгэл хүлээлгэдэг болгоно. Байгалийн баялгийг ард түмнийх болгох Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлнэ. Лиценз наймаалдаг явдлыг зогсоож Үндсэн хуулийн заалтын дагуу ард түмэн баялгийн эзэн болох ажлыг зохион байгуулж хийнэ. Мөн хөрөнгө оруулалтуудыг үр ашигтай болгож гадаадынханд ашигтай зээл тусламжийг зогсооно. Баялгийн сан байгуулж иргэдийг өрийн дарамтгүй болгож, орлогыг нь нэмэх боломжтой болгоно. Энэ бол боломжтой ажил. Авлигачдын хууль бус хөрөнгө мөнгийг хуулийн дагуу төр хураан авч гэр хорооллыг орон сууцжуулах ажилд зарцуулна. Уул уурхайн бус бусад барааны экспортыг эрс нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжинэ. Бүтээн байгуулалтгүйгээр улс хөгжихгүй. Маргаашаа бий болгох бүтээн байгуулалтыг өрнүүлнэ. Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжье. ЖДҮ-ийг дэмжиж татварыг нь хөнгөвчилнө. Эдийн засгийн ардчилал гэж байхаа больсон. Тиймээс эдийн засгийн ардчиллыг бий болгоно. Талцаж хуваагдаж, хэрэлдээд суух биш гарц, шийдэл, хөгжил ярих цаг болсон.  Монгол хүн монголдоо тайван сайхан амьдарч авч байгаа цалин нь амьдрал нь хүрэлцдэг тийм нийгмийг бүтээн төлөө “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа зарлаж байна. Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийг энэ хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна” гэлээ.

Сүүлийн үед АН дотроо ойлголцохгүй байгаа. Та намдаа байгаа юу гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Намдаа хэвээрээ байгаа. Сэтгэл дундуур байгаа. Монголын нийгэмд бугшсан асуудалд АН хүчтэй дуугарч шийдэл гарцуудыг хийх ёстой. Гэтэл энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Өөр хоорондоо хөлөө жийлцэхээ болиод улс орныхоо төлөө гарц, шийдэл бодох цаг нь болсон” гэсэн хариулт өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж