Аймгийн хэмжээнд он гарсаар 1776 хүүхэд шинээр мэндлээд байна

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Аймгийн хэмжээнд он гарсаар 1776 хүүхэд шинээр мэндлээд байна

Аймгийн хэмжээнд он гарсаар 1776 хүүхэд шинээр мэндлээд байна

Дорнод аймгийн хэмжээнд 2018 оны эхний 11 сард  1768 эх амаржиж, 1776 хүүхэд төрүүлсэн байна. Нялхасын эндэгдэл 2018 оны эхний 11 сард 4 болж, өмнөх оны мөн үеэс 5 хүүхдээр буурсан байна.

Хүн амын цэвэр өсөлт 1376 болж 2017 оны мөн үеийнхээс 0.8 хувиар буюу 11-ээр өссөн бол 1000 хүнд ногдох төрөлт 22.58, нас баралт 3.52 байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.42 пунктээр буурч,  нас баралт  0.84 пунктээр өссөн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны эхний 11 сарын байдлаар 2400 болж, өмнөх оны мөн үеэс 276 (11.5%)-аар буурсан байна.  Халдварт өвчин буурахад салхинцэцэг өвчнөөр өвчлөгчид 325 тохиолдол, энтервирус өвчнөөр өвчлөгчид 155 тохиолдол, трихоминаз 78 тохиолдлоор тус тус буурсан байна

Эх сурвалж: DORNOD.GOV.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж