Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй Чойбалсан хотод маань бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн санаачлалаар Баянтүмэнгийн гудамжинд хийгдсэн явган хүний болон дугуйн замыг орон нутгийн өмчид хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны, Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүлэгч бүсгүйчүүдийн санаачилгаар аймгийн Төв номын сангаас-Чадангууд цогцолбор хүртэл хийгдсэн 267 метр урттай, 4,7 м өргөн явган хүний болон дугуйн зам нь манай хотын иргэдийн маань ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын ажил болжээ.
Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ: “Энэ бол сайн үйл, шинэ соёл юм, ирэх жилээс орон нутгийн зүгээс энэхүү гудамжны замын баруун талаар энэ жишгийн дагуу явган хүний замыг хийхээр төлөвлөж байгаа” гэдгийг хэллээ.
Ирэх жилийн хавраас мод тарих, сүүдрэвч хийх зэрэг орчны тохижилтын олон ажил хийгдэх талаар төлөвлөжээ. Ирэх жил Чойбалсан хот маань 4 эгнээ бүхий 5,5 км урт шинэ өргөн төв замтай болно. Мөн хажуугаар нь дугуйн болон явган хүний зам тавигдана.
Эх сурвалж: DORNOD.GOV.MN
Холбоотой мэдээ