“ЭРҮҮЛ МЭНД-САРУУЛ УХААН-ӨВ ТЭГШ ХҮМҮҮЖЛИЙН ТӨЛӨӨ” зорилтот жилийн хүрээнд Дорнод аймгийн 37 цэцэрлэг, ерөнхий боловсролын 26 сургууль 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр алтан хонхоо жингэнүүлэн, хичээлийн шинэ жилийн баярын нээлтээ хийлээ.
Энэ хичээлийн жилд будаг нь ханхалсан шинэхэн эрдмийн өргөө үүдээ нээж буй нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Алтан гадас одонт Ерөнхий боловсролын сургууль бөгөөд тус сургууль өдгөө 33 бүлэг 931 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байна.
Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа нар оролцож, багш, сурагч, эцэг эхчүүддээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
Эх сурвалж: DORNOD.GOV.MN
Холбоотой мэдээ