Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн газар нь Засгийн газрын 2018 оны “Өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” 218 дугаар тогтоол, Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 218 дугаар тогтоол, түүнийг хэрэгжүүлэх талаар гаргасан ХХААХҮ-ийн сайдын зөвлөмж, Аймгийн Засаг даргын “Өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 04 дугаар албан даалгавар, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг удирдлага болгон ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд 14 сумын 66 багийн 5028 малчин өрхөд хонин толгойд шилжүүлснээр 4,5 сая толгой мал өвөлжинө. Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолоор аймгийн аюулгүй нөөц өвс 250тн, тэжээл 50тн, сумын аюулгүй нөөц өвс 1400тн, тэжээл 420тн тус тус бэлтгэх төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн байдлаар аймгийн аюулгүй нөөцөд өвс 144,8 тн буюу 57,9 хувь, тэжээл- 36,3тн буюу 72,6 хувийн гүйцэтгэлтэй. Сумдын аюулгүйн нөөцөд өвс 279,9тн буюу 19,9 хувь, тэжээл 292,2тн буюу 69,5 хувьтай байна.
Мөн энэ онд аймаг дундын отрын нөөц бэлчээрт хонин толгойд шилжүүлснээр 40,0 мянган толгой мал отроор өвөлжих боломжтой.
Аймгийн хэмжээнд улсын тусгай хэрэгцээний газар, хилийн зурвас газарт малчин өрхийн 10 хувь буюу 500 малчин өрхийн 234,1 мянган толгой мал оторлохоор тооцож байна.
Эх сурвалж: DORNOD.GOV.MN