Премьер лигийн "Манчестер Сити" клубын Англи хагас хамгаалагч Жеймс Милнерийг энэ улирлын Сери А-гийн хоёрдугаар байрт бичигдэж буй "Рома" клуб сонирхож байгаа гэнэ.
Тэрбээр энэ улиралд лигийн 24 тоглолтод оролцож гурван гоол, долоон оновчтой дамжуулалтаар багтаа тус хүргээд байгаа хэдий ч "Сити"-гийн зүгээс түүнийг гэрээг сунгахгүй байгаа учир "Рома"-гийн спорт эрхэлсэн захирал Валтер Сабатини хэд хоногийн өмнө түүнтэй утсаар холбогдож багтаа элсүүлэх талаар ярилцсан гэнэ.
Гэхдээ 29 настай англи залуу өөрөө "Этихад"-ыг орхих хүсэлгүй байгаа гэдгээ Сабатинид хэлжээ. Мөн түүнээс гадна Милнерийг "Рома"-гаас гадна "Ливерпүүл" клуб сонирхож байгаа юм байна.
Эх сурвалж: www.mminfo.mn