2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 13:00 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын, 2 дугаар баг Ар хоолой, Баян-Уул цайдмын нуурын хойд талд /сумын төвөөс зүүн зүгт 22 орчим км/ оршин суугч малчин Х-ийн охин 2 настай У, ээж, эгчтэйгээ хонио эргүүлж байгаад сураггүй болсон тухай мэдээг Сэргэлэн сумаас тухайн өдрийн 20:36 цагт Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газарт утсаар мэдэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар 4 дэхь өдрөө охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд эрлийн ажилд өнөөдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 12-ны 16 цагийн байдлаар: Нийт 83 хүн 7 автомашинтай ажиллаж, эрлийн ажиллагааг өглөө 05-22 цагийн хооронд 10 км-ийн радиус дотор явуулж байна. Эрлийн ажилд Сэргэлэн сумаас 13 иргэн, 3 автомашин, Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах ангийн захирагч, а/х Ц.Даваацэрэнгээр ахлуулсан 10 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн газраас д/х Ж.Баянжаргалаар ахлуулсан 10 алба хаагч, 2 автомашин, Хилийн цэргийн 0132-р ангийн штабын дарга, хошууч Д.Дашдэндэвээр ахлуулсан 2 алба хаагч, 2 нохой, 1 автомашин, Дорнод аймгийн ГБХЗХГ-аас 3 алба хаагч, Зэвсэгт хүчний 327-р ангиас тэргүүн ахлагч П.Гантулгаар ахлуулсан 54 алба хаагч 1 авто машинтайгаар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: DORNOD.GOV.MN
Холбоотой мэдээ