Филиппиний “хар тамхины эсрэг дайн”-д 5000 хүнийг “цаазалжээ” | News.MN

Филиппиний “хар тамхины эсрэг дайн”-д 5000 хүнийг “цаазалжээ”

Хуучирсан мэдээ: 2018.12.19-нд нийтлэгдсэн

Филиппиний “хар тамхины эсрэг дайн”-д 5000 хүнийг “цаазалжээ”

Филиппиний “хар тамхины эсрэг дайн”-д 5000 хүнийг “цаазалжээ”

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн санаачилсан хар тамхитай тэмцэх ажлын хүрээнд нийт 5000 гаруй хүн амиа алдсан тухай “Филиппиний хар тамхины хяналтын алба”-наас өчигдөр/2018.12.18/ мэдээлжээ.

Родриго Дутерте 2016 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хууль бус хар тамхины наймаатай тэмцэх бодлогыг идэвхтэй хэрэгжүүлсээр ирсэн билээ. Тус ажлын хүрээнд улс орон даяар хар тамхины хэрэглээг хориглох эрчимтэй ажил өрнүүлж, цагдаа хүчний байгууллагынхан ч бас хар тамхитай холбоотой хэрэгтэнтэй “хатуу гар”-аар тэмцэхээс цааргалдаггүй болсноос үүдэн хар тамхины наймаанд сэжиглэгдсэн болон түүнийг худалдан авч хэрэглэсэн олон хүн цагдаа нарын гарт болон шүүхээс цаазын ял сонсон, амиа алдсан байна.

“Филиппиний хар тамхины хяналтын алба” гэдгийг Родриго Дутерте хар тамхитай тэмцэх кампанит ажлынхаа хүрээнд байгуулжээ. Тус байгууллагын өчигдөр хийсэн мэдээлэлд дурдсанаар 2016 оноос хойш буюу өнгөрсөн 29 сарын хугацаанд нийт 5050 хүнийг “цаазалж”, 164’000 хүнийг баривчилснаас 600 гаруй нь төрийн албан тушаалтнууд байсан аж.

Родриго Дутертегийн хар тамхитай тэмцэх ажлыг ард иргэд нь болон олон улсын зүгээс хүний эрхийг зөрчиж байна хэмээн буруушааж байгаа ч тэрбээр хууль бус хар тамхитай тууштай тэмцэнэ гэдгээ амлаад байгаа юм.

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-19 106.102.128.62

Манайд энэ аргаар л сайн хядаад өгөх хэрэгтэй байна даа. 3 сая хүн дунд их цэвэрлэгээ хийж байж л тэр үндэстэн цэвэрших байх шүү.

Avatar

Зориг 2018-12-19 64.119.17.225

Манайд өдөр бүр 40-50 хүн гэмт хэрэг амиа хорлолт осол аваараас болж амиа алдаж байгаа. Энэ нь жил бүр 18 000 орчим хүн болдог: Манай улсын энэ нас баралт иргэний дайнтай байгаа Сири улсын нас баралтаас ч их байна лээ.

Avatar

mgl 2018-12-19 202.9.43.236

ene arga manaid tohirno.

Avatar

J. Erka 2018-12-19 202.179.25.64

Филиппин шиг болохгүйн тулд хар тамхитай хийх тэмцлийг хүчтэй явуулах шаардлагатай. Хар тамхийг хэрэглэхээс гадна түүнийг олж авах, хадгалах, боловсруулах, бэлтгэх, ялангуяа худалдан борлуулах асуудалд онцгой анхаарах нь чухал байна. Мөрдлөгөөр илрүүлсэн их хэмжээний хар тамхийг худалдан борлуулах зорилгогүйгээр хадгалсан, олж авсан гэх үндэслэлээр хуулийн арга хэмжээг хэт хөнгөн өгч гааруулах шинжтэй болсон байхад хэн ч анхаарахгүй байгаа нь "худалдааны ашиг"-ийг хүртэгсэд их баяртай байна…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж