Филиппиний “хар тамхины эсрэг дайн”-д 5000 хүнийг “цаазалжээ”

Хуучирсан мэдээ: 2018.12.19-нд нийтлэгдсэн

Филиппиний “хар тамхины эсрэг дайн”-д 5000 хүнийг “цаазалжээ”

Филиппиний “хар тамхины эсрэг дайн”-д 5000 хүнийг “цаазалжээ”

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн санаачилсан хар тамхитай тэмцэх ажлын хүрээнд нийт 5000 гаруй хүн амиа алдсан тухай “Филиппиний хар тамхины хяналтын алба”-наас өчигдөр/2018.12.18/ мэдээлжээ.

Родриго Дутерте 2016 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хууль бус хар тамхины наймаатай тэмцэх бодлогыг идэвхтэй хэрэгжүүлсээр ирсэн билээ. Тус ажлын хүрээнд улс орон даяар хар тамхины хэрэглээг хориглох эрчимтэй ажил өрнүүлж, цагдаа хүчний байгууллагынхан ч бас хар тамхитай холбоотой хэрэгтэнтэй “хатуу гар”-аар тэмцэхээс цааргалдаггүй болсноос үүдэн хар тамхины наймаанд сэжиглэгдсэн болон түүнийг худалдан авч хэрэглэсэн олон хүн цагдаа нарын гарт болон шүүхээс цаазын ял сонсон, амиа алдсан байна.

“Филиппиний хар тамхины хяналтын алба” гэдгийг Родриго Дутерте хар тамхитай тэмцэх кампанит ажлынхаа хүрээнд байгуулжээ. Тус байгууллагын өчигдөр хийсэн мэдээлэлд дурдсанаар 2016 оноос хойш буюу өнгөрсөн 29 сарын хугацаанд нийт 5050 хүнийг “цаазалж”, 164’000 хүнийг баривчилснаас 600 гаруй нь төрийн албан тушаалтнууд байсан аж.

Родриго Дутертегийн хар тамхитай тэмцэх ажлыг ард иргэд нь болон олон улсын зүгээс хүний эрхийг зөрчиж байна хэмээн буруушааж байгаа ч тэрбээр хууль бус хар тамхитай тууштай тэмцэнэ гэдгээ амлаад байгаа юм.

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж