Улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн төгсөгчдийн үзүүлсэн амжилтаар:
- Дорнод аймаг
- Өвөрхангай аймаг
- Увс аймаг
- Дархан-Уул аймаг
- Баян-Өлгий аймаг байруудад шалгарсан албан ёсны дүн мэдээ гарлаа.
Мөн өмнөх жилд 9 сурагч хамгийн дээд үнэлгээ буюу 800 оноогоор дүгнэгдэж байсан бол энэ удаад 11 сурагч болж нэмэгдлээ.
Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чансаа улсын хэмжээнд тэргүүлж, элсэх элсэлтийн ерөнхий шалгалтаар улсын хэмжээнд 2014 онд дэд байр, 2015 онд тэргүүн байр, 2016 онд дэд байр, 2017 онд тэргүүн байр эзэлсэн амжилт үзүүлж байгаа юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлүүдээр улсад үзүүлсэн амжилтыг үнэлж, 2015, 2016, 2017 оны элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, сурагчаа бэлтгэсэн багш нарт аймгийн Засаг даргын нэрэмжит мөнгөн урамшуулал олгож ирсэн. Маргааш ЭЕШ-аар 800 оноо авсан 11 сурагч, бэлтгэсэн 11 багшид шагнал гардуулах ёслол, их дээд сургуулийн хуваарь олголтын нээлт 7 дугаар сарын 3-ны өглөө 08.00 цагт Дорнод их сургууль дээр зохион байгуулагдах юм.
Эх сурвалж: DORNOD.GOV.MN