Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 7 хоног аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 7 хоног аян эхэллээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 7 хоног аян эхэллээ

2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 2010 оны 64/255 дугаар тогтоолоор “2011-2020 оныг замын хөдөлгөөний аюулгүй байдлын жилүүд” болгон зарласантай холбогдуулан энэ жил үндэсний хэмжээнд хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос сэргийлэх зорилгоор “ЗОГС-ХАР-СОНС” уриатайгаар салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд улс, аймаг орон нутгийн хэмжээнд “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДОЛОО ХОНОГ", “БЯЦХАН ЗОРЧИГЧ" зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг хамтран “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДОЛОО ХОНОГ" арга хэмжээний нээлтийн ажиллагаа ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛЫГ зохион байгуулж, зам тээврийн аюулгүй байдал, осол гэмтэл, түүнээс шалтгаалсан өвчлөл, нас баралтын тоон мэдээлэл, урьдчилан сэргийлэх талаар болон аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээлэл хийлээ. Бид мэдээлэл сургалт, сурталчилгааны ажлыг 2018 оны 4 сарын 25-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд зохион байгуулж, замын хөдөлгөөнд оролцогсдын аюулгүй байдлыг хангах, хурд хэтрүүлэх зөрчлийн хор уршиг, аюулын талаарх хүн амын мэдлэг, хандлагыг өөрчлөн зохистой зан үйлийг төлөвшүүлэн, хүүхэд багачуудыг замын хөдөлгөөний эрсдэлд оруулахаас сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно.

Эх сурвалж: DORNOD.GOV.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж