Иргэдээс цахимаар өгсөн мэдээллийн дагуу аймгийн Засаг дарга Даваа гарагийн Удирдах ажилтны Шуурхай хуралдаанаар түүхэн хөшөө, дурсгалыг хамгаалах, тохижуулах болон гудамж талбайн хаягжуулалтыг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэх талаар холбогдох албан тушаалтан, байгууллагуудад даалгалаа.
Энэ чиглэлийн дагуу Октябрийн баярын 60 жилийн ойд зориулан босгосон тус дурсгалын баганыг “Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд суурилуулсан талаар аймгийн Засаг даргад эргэж танилцуулсныг Та бүхэндээ үүгээр мэдээлж байна.
Мөн Дорнод аймаг, Чойбалсан хотоос хөрш зэргэлдээ ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот, Манжуур хоттой байгуулсан найрамдалт харилцааны хүрээнд тохижуулсан гудамж, талбай дахь хаягийг Монгол Улсын Хаягжуулалтын тухай хууль, холбогдох журамд заасны дагуу шинэчлэх ба иргэддээ эргэж мэдээлэх болно.
Цаашид барилга, зам талбайн ажлыг хүлээн авах Улсын комисс энэ талаар онцгой анхаарч ажиллах, аливаа түүхийн дурсгалыг хайрлан хамгаалж, сэргээн тохижуулж байхыг аймгийн Засаг даргаас холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар болгохын зэрэгцээ иргэддээ уриалсан.
Эх сурвалж: DORNOD.GOV.MN
Холбоотой мэдээ