Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн баг тамирчид шилжин явах цомын эзэд болов

Хуучирсан мэдээ: 2018.12.19-нд нийтлэгдсэн

Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн баг тамирчид шилжин явах цомын эзэд болов

Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн баг тамирчид шилжин явах цомын эзэд болов

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын ажил, үүрэг гүйцэтгэх бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, биеийн тамир, спортын арга хэмжээнд өргөнөөр хамруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жил бүр спортын шилдэг анги, салбарыг шалгаруулах “Олон төрөлт спортын тэмцээн”-ийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ уламжлалын дагуу 2018 оны спортын аварга шалгаруулах тэмцээнийг гар бөмбөг, дартс, олс таталт, хөгжөөнт буухиа гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулж, аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээнд 8 багийн 130 гаруй алба хаагч оролцсоноос нэгдсэн дүнгээр гуравдугаар байранд  Хэрлэн сум дахь Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн дэслэгч Б.Тодбилгүүн захирагчтай нэгдүгээр салааны баг тамирчид, хоёрдугаар байранд Хэрлэн сум дахь Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн дэслэгч Д.Баттулга захирагчтай гуравдугаар салааны баг тамирчид, нэгдүгээр байранд Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн захирагч, хошууч М.Сүхсайхан ахлагчтай баг тамирчид шалгарч, шилжин явахын цомын эзэд боллоо гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж