Америкийн MLS лигийн эхний тойрог эхэлж, Бразилийн нэрт хөлбөмбөгч Какагийн тоглож буй “Орландо Сити”-гийн талбайд испани довтлогч Давид Вильягийн “Нью-Йорк Сити” зочлон тогложээ.
Тоглолтын 76 дахь минутад Кака тэнцээний гоолыг оруулсан байна. Энэ нь түүний Америкийн багийн төлөөх анхны тоглолт байсан бол Давид Вильягийн хувьд ч мөн адил Нью-Йоркийн цоо шинэ багийн төлөөх албан ёсны анхны тоглолт нь байсан юм.
Ийнхүү Америкийн хөлбөмбөгийн лиг хэд хэдэн одыг аваачснаар хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг зохих ёсоор татаж эхэлж байна.
Эх сурвалж: http://horom.mn