С.Чинзориг: Жирэмсэн эхчүүд, хүүхдүүдийг сувилалд амраана

Хуучирсан мэдээ: 2018.12.19-нд нийтлэгдсэн

С.Чинзориг: Жирэмсэн эхчүүд, хүүхдүүдийг сувилалд амраана

С.Чинзориг: Жирэмсэн эхчүүд, хүүхдүүдийг сувилалд амраана

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эхчүүд, 0-5 хүртэл насны хүүхдүүдийг 29 амралт сувиллын газарт амраахаар Засгийн газрын холбогдох сайд нар ажиллаж байна. Ингэснээр хүүхдийн цусан дахь хорт бодисын концентрацыг бууруулна гэж үзэж буй.

Амьжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар 409 ба үүнээс доош оноотой өрхийн эхчүүд хүүхдүүдийн хамтаар төлбөр төлөхгүйгээр хамрагдана. Урьдчилсан судалгаагаар 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамт / 0-5 нас / хамрагдах юм байна.  Уг асуудлыг ирэх баасан гаригт /2018.12.21/ Засгийн газрын ээлжит бус чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ гэж Засгийн газраас мэдээллээ.

Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийслэлд хамгийн их утааны бохирдолтой дөрвөн бүс байна. Эдгээр бүс нутагт амьдарч байгаа жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхдүүдтэй эхчүүдийн тоог нарийвчлан гаргах шаардлага байна. Эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн халамжийн сантай гэрээ байгуулан ажилладаг амралт сувиллын газрууд бий. Эдгээр гэрээт амралт сувиллын газрууд одоо ажиллаж байгаа эсэхийг тодруулж, үүний дараа Хууль зүйн яам, Сангийн яамнаас санал авч баасан гаригт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар оруулах боллоо.

Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч үйл ажиллагаа явуулж буй амралт сувиллын газруудад жирэмсэн болон 0-5 насны хүүхэдтэй эхчүүдийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтийг нь гаргаж тав хоног амраах асуудлыг шийднэ. Мөн нийгмийн халамжийн сантай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэрээ байгуулан сувилуулдаг газрууд бий. Эдгээр сувиллын газруудад жирэмсэн болон 0-5 насны хүүхэдтэй эхчүүдийг тодорхой хугацаагаар эрүүл агаарт амрааж агаарын бохирдлоос хамгаалъя гэдэг санал Засгийн газраас гарлаа. Уг асуудлыг өнөөдөр эцсийн байдлаар Засгийн газрын тогтоол байдлаар боловсруулж баасан гаригт Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. Үүнд ойролцоогоор 8 тэрбум орчим төгрөг зарцуулагдаж магадгүй. Гэхдээ одоогоор эцэслэгдээгүй байна. 1 тэрбум гаруй төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас  үлдсэнийг нь нийгмийн халамжийн сангаас гаргах боломж байна гэсэн тооцооллыг хийж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж