&#34АУМ&#34 компанийн захирлыг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2015.03.09-нд нийтлэгдсэн

&#34АУМ&#34 компанийн захирлыг шүүхэд өгчээ

Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Я.Цэрэнханд, Ц.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганболд нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд Ц.Мөнхбаяр нарыг уул уурхайн компанийг шантаажилж 67 сая төгрөг авсан гэх мэдээлэл тараасан "АУМ" компанийн захиралд иргэний хэрэг үүсгэсэн гэлээ.

Ц.Мөнхбаяр энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр "АУМ" компанийн захирал Ц.Мягмардоржийн нэр дээр нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэсэн байна.

Ц.Мягмардорж нь 2013 оны есдүгээр сарын 18-ны өдөр Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр нарыг бусадтай бүлэглэн дарамт шахалт үзүүлж, айлган сүрдүүлэн олон компани, иргэн аж ахуйн нэгжээс ихээхэн хэмжээний мөнгө авсан гэх мэдээллийг олон нийтэд тарааж, хуулийн байгууллагад мэдүүлэг өгсөн аж.

Д.Ганболд “АУМ компанийн захирал Ц.Мөнхбаярыг гүтгэхдээ Eagle Tв, Өнөөдөр, Монголын мэдээ, Өдрийн сонин, Medee.mn, Shudarga.mn зэрэг хэвлэлийг ашиглаж, захиалгат гүтгэлэг тараасан.

Энэ худлаа мэдээлэл байсан гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Иймд нэр төрөө сэргээлгэхээр түүний нэр дээр нэг тэрбум төгрөг нэхэмжиллээ.Түүнчлэн, Б.Гантулга сэтгэл санааны хохирол гэж 50 сая төгрөг түүнээс нэхэмжилсэн байгаа. Ц.Мөнхбаяр болон түүний нөхдүүд ямар ч уурхайг шантаажилж мөнгө авч байгаагүй. Харин хамтарч ажиллаж байсан удаа бий” гэв.

Д.ЭНХЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж