Бага хурал хэмээх гутгаар үзэгдэл | News.MN

Бага хурал хэмээх гутгаар үзэгдэл

Бага хурал хэмээх гутгаар үзэгдэл

Бага хурал хэмээх гутгаар үзэгдэл

Ерөнхийлөгч Х.Баттулгын анхааралтай ажиглаж буй, гол дүрд нь МАН-ынхан тоглох болсон улс төрийн драмын гутгаар үзэгдлийн нэр нь Бага хурал.

Тайзан дээр ил өрнөж буй эмгэнэлт жүжгийг харахад жаран тэрбум ба ЖДҮ гэж хуваагдсан МАН-ын талцал Монголын төрийн дээд байгууллага болох УИХ-ыг гацааж, улаан цэнхэр тугнаас өөр ялгаралгүй болсон АН, МАН хоёр жинхнээсээ цус ойртсоныг нотлов. Хөшигний ард хонгилын түлхүүрийг хэн атгах вэ гэсэн хоёр том бүлэглэлийн зодоон л өрнөж байна. Товчхондоо, хууль ярьсан хуучин МАНАН ба шударга ёс ярьсан шинэ МАНАН-гийн хэн нь хууль, шүүх, мөнгө, эрх мэдлийг атгах вэ гэсэн л тэмцлийн нэгээхэн өрнөл нь өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болох МАН-ын Бага хурал.
Бага хурал тойрсон баахан өмнөтгөл өчигдөржин өрнөсний нэг нь  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дэлгэсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүүгийн авсан жижиг дундын зээлийн баримт.

Жаран тэрбумынхантай тэмцэхийн тулд “үхэхээс айхгүй” байгаагаа илэрхийлсэн У.Хүрэлсүх харин өөрсдийн талын ЖДҮ-чидтэйгээ хэрхэн хариуцлага тооцох нь өнөөдрийн Бага хурлын сценарийн гол хэсэг бөгөөд хэрэвзээ хэвлэлээр явуулаад байгаа мэдээлэлд бичсэн шиг М.Энхболд, Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, Д.Оюунхорол нарын арав гаруй хүнийг намаасаа хөөх юм бол түүний яриад байгаа “шударга ёс” шившиг болно.

М.Энхболдын хувьд түүний цэнэг бүрэн дуусчээ гэмээр өдрүүд үргэлжилж байна. Түүнийг намаасаа хөөхгүй ч ирэх 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх асуудлыг Бага хурлаар яригдана гэсэн таамаглал ч явж буй.

"Муу нэрийг хусавч арилахгүй" гэгчээр 60 тэрбум гэх хоч М.Энхболдын овгийн өмнө зүүлттэй, энэ нь түүний хамгийн эмзэг цэг болжээ.  Өөрөөр хэлбэл, МАН бүхэлдээ өтсөн, өттэй мал таргалдаггүй гэгч болж байна.

Бага хурлын үеэр МАН-ын генсек Д.Амарбаясгаланг чөлөөлөх асуудал хөндөгдөнө гэсэн мэдээлэл тархаад байгаа.  ЖДҮ-ээс зээл авсан асуудлаар түүнийг намын удирдах албан тушаалаас нь огцруулахыг М.Энхболдын талынхан У.Хүрэлсүхээс шаардах болсон билээ. Мөн түүнчлэн ЖДҮ-гийн хэрэгт холбогдож, АТГ-г шалгагдаж буй гэх Л.Оюун-Эрдэнэ “би ганцаардаж байна” хэмээн ярьж хэлэх болсноос харахад түүнийг ч бас У.Хүрэлсүх хамгаалж үлдэхийг хүсэхгүй байгаа бололтой.  Энэ нь У.Хүрэлсүхийн хувьд зөв шийдвэр. Холын замд саад болох хүмүүсээсээ эртхэн салж байвал өөрийнх нь гол зорилгод хэрэгтэй юм.

Засгийн газрыг нь огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаан дээр намдаа болон төрдөө цэвэрлэгээ хийнэ гэж амласныхаа дагуу жаран тэрбум гэж туйлшралгүйгээр энэ мэт ЖДҮ-чдээсээ давхар “ял асуувал” унаж яваа намынх нь нэр хүнд хийгээд У.Хүрэлсүхийн өөрийнх нь улс төрийн карьерт нэмэртэй байх биз.  Гэхдээ үүгээр МАН-ын зодоон дуусчихаж байгаа юм биш.

У.Хүрэлсүхийн нам муухай харагдах тусмаа хууль, шүүх, мөнгө, эрх мэдлийг гартаа атгах гэсэн ганцхан хүнд л ашигтай байх болно. Монголын намууд засаглаж чаддаггүй, Монголд парламентын засаглал хэрэггүй гэсэн ойлголтыг ард түмний тархинд алгуурхан суулгасаар л байна.

УИХ-ын 2016 оны сонгуулиар бүтэн нэргүй болсон Ардчилсан нам ялагдаж, Ардын намын бор халзан хонь ч гарч ирэх боломжийг хангасан З.Энхболдын парламентын баталсан мажоритар системийн алдаа өдгөө МАН-д түмэн зовлон авчраад зогсохгүй  Монголын төрийг чадамжгүй болгосон. Ялахаасаа засаглах нь хэцүү гэдгийг өнөөдөр МАН-ынхан яс махаараа мэдэрч буй биз ээ. Чухамдаа АН, МАН засаглаж чадахгүй гэх ойлголт төрүүлэх нь хэн нэгнийг хүссэн эрх мэдэлдээ хүрэх гишгүүр болохоос МАН-ын Бага хурал болсноор төрийн гацаа, хүний муухайтайгаа арилна гэсэн үг огтоос биш. Мөнгө, эрх мэдэл, хууль шүүхийг гартаа авах гэсэн бүлэглэл хоорондын дайн МАН-ын хэдэн гишүүнийг хөөснөөр дуусгавар болчихно гэвэл дэндүү гэнэн төсөөлөл. Харамсалтай нь, ганц хүний мэхэнд Ардчилсан нам төдийгүй Ардын нам амиа алдаж байгаа нь  Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд айдас төрүүлээд эхэлснийг Э.Бат-Үүлээс өөр хэн зоригтойгоор хэлж чадаж байгаа юм бэ.

Тиймээс У.Хүрэлсүхийн төрд болон намдаа хийх цэвэрлэгээ нь хүнтэй хариуцлага ярихаас гадна тогтолцоогоо шинэчлэх тухай  юм. Учир нь, тэр өөрөө ч тогтолцооныхоо золиос болох магадлалтайг өнгөрсөн арваннэгдүгээр сард өөрийнх нь намынхны өргөн барьсан засгийг нь огцруулах шахсан үйл явдлууд харуулсан биз ээ. Өнөөдрийн  МАН-д эрх мэдэл, эрх ашиг бүхэн байна, даанч эв нэгдэл алга.

Ж.ЭРХЭС

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-12-19 122.201.25.46

Ер нь бүтэхгүй байгаа юм чинь ерөнхийлөгчийн засаглалтай байвал ямар вэ. Нэг хүнд чангалуулж зүтгэвэл ямар байх бол.

Avatar

99 2018-12-19 103.229.123.57

60 terbumtai tevreldeh hereg u. Oyunhorol gedeg etgeed yu yariad bn aaa. ooroo Bogd uuk , Tuul golyn sav daguu gazryg zarchikhaad ter ni barigdah geed shees ni goojikh ni ee. yag unendee 60 terbum JDV 2 bol yu ch bish. MONGOLYN ard tumnees Enkhbold Elbegdorj 2-iin hulgailsan uul uurhain bayalag gadny zeel tuslamjiig tootsvol 1000-n 60 terbum ba JDV bolnoo. Odoo Mi ovogtoos salahgui bol Mongol duuslaa

Avatar

cochin 2018-12-19 64.119.24.214

Za ingeed ERUNHIILUGCHIIN zasaglaltai oron boljee.TUR BARISAN JUJIGCHIDEE GEJ

Avatar

Зочин 2018-12-19 182.160.1.19

shine huuchin hoyr tom MANAN hoorondoo alaltssaar harin ard tumen utaannd ni hordsoor tuildsaar iim dur zurag unuugiin niigmiin unen dur turh boljdee

Avatar

Жагаа 2018-12-19 202.55.188.42

Улсаа, намаа авилга, авилгачдаас салгана гэдэг л хамгийн чухал. Гэтэл оороо жду- чин байж яаж тэмцэхийн гэдэг нэр зуулгэж авч хаях нь хар хучний башир арга шуу дээ. Олон тумэн минь Еронхий сайдыг хучтэй байлгаж хар хучтэй тэмцэх баг, боломжийг нь олгох хэрэгтэй. Дараа нь алдаанд нь шударгаар хариуцлага оногдуулж болно

Avatar

Зочин 2018-12-19 203.217.139.227

Хуучин ч бай шинэ ч бай МАНАН алга болоогүй цагт Монголл улс өтөнд бариулсан ямаа шиг хэзээ ч сэхэхгүй шүү хүмүүсээ

Avatar

Barilgachin 2018-12-19 185.220.102.4

Баделхан сайд та өөрийн зөвлөх гэж нөхөртэйгөө хамтран Барилгын тусгай зөвшөөрлийг Барилгын үндэсний ассоциац-д өгсөн гэвч одоо эргүүлэн авч Барилгын хөгжлийн төв-ийн захирал ЖДҮ-чин Амарсаанаадаа буцааж өгөх гэж байна гэж барилгынхан ярьж байна. Та сонгуулийн мөнгөө хийх гэж байна уу? ТББ-ууд тусгай зөвшөөрлийн асуудлыг харин ч цэгцэлж хууль журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа шүү.

Avatar

zochin 2018-12-19 203.91.115.39

Hurelsuh namiin darga bolood 2 huvagdlaa daa

Avatar

Улаан хамгаалагч Нямбаатар Л.Оюун-Эрдэнэ Аюурсайхан нараа Монголоор минь битгий тоглоорой хэтэрч байна 2018-12-19 202.9.43.112

1924 онд МАН-н 3-р хурлаар коментерны дэглэсэн драмын жүжигээр МХЗЭ-н улаан хамгаалагчид төрийн зүтгэлтэн С.Данзанг хуулийг үл тоомсорлож шар хадны энгэт хороосон нь одооны УИХ-н гишүүн Аюурсайхан Л.Оюун-Эрдэнэ Ж.Батзандан Нямбаатар нарын овилгогүй төрхтэй яг ижилхэн түүх давтагдаж байна. М.Энхболдыг хуулийн дагуу огцруул газрын асуудал байвал сайн шалга гэхдээ хуулийг хүндэл улаан хамгаалагч нараа.

Avatar

Зочин 2018-12-19 66.181.183.76

НАМЫН ДАРГЫН ХЭРХЭН ШУДАРГА БАЙХААС БҮХ ЗҮЙЛ ХАМААРНА. ХҮРЛЭЭ ЧИНИЙ САГСУУ, ХӨНГӨН, ТҮРЭМГИЙ АВИРЫГ ХЭН, ЯМАР НАМ, БАС НАМ ДОТОР ЧИНЬ ХЭН ХЭН АШИГЛАЖ МАН-ЫГ БАЙТУГАЙ УЛСЫГ, БҮР ӨӨРИЙГ ЧИНЬ ХЯМРАЛД ОРУУЛАВ? ГЭСЭН АСУУДАЛД ХЭР ЗӨВ ДҮГНЭЛТ ХИЙЖ, ТҮҮНЭЭС УЛБААЛАН АСУУДАЛД ХЭРХЭН БУУРЬТАЙ, ШУДАРГА, ЗӨВ ХАНДАХААС БҮХ ЮМ ХАМААРНА. ЛАВ ЖИРИЙН ГИШҮҮД ЧИНЬ ХАРИН ЧАМАЙГ БОЛОН САМУУН ДЭГДЭЭГЧ ОЮУН-ЭРДЭНЭ, АЮУРСАЙХАН НАРЫГ НАМААС ЦЭВЭРЛЭХ ТУХАЙ Л ЯРЬЖ БАЙГАА НЬ ТОХИОЛДЛЫН ЗҮЙЛ БИШ ГЭЖ ОЙЛГОЖ БАЙНА

Avatar

Зочин 2018-12-19 202.9.43.211

Сайн бичсэн өгүүллэг бна шүү эрхэсээ

Avatar

ЖДҮ-чидэд гишгэх газар байхгүй шүү !!!!!!!!!!!!!!! 2018-12-19 43.243.161.23

Хүрэлсүхээ Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа чинь өөрийн "Их улс" ХХК-аараа ЖДҮХС-аас 680 сая төгрөгийн зээл авч ард түмний мөнгөнөөс хумсалсан байна. Хүрэлсүх хариуцлага тооцно гээл солиороод байсан таг. Тэгсэн өөрөө бас ЖДҮ-чин байж. Ард түмний мөнгө хулгайлсан энэ ЖДҮ-чидийгээ хэзээ зайлуулах вэ? Өөрөө хэзээ зайлах вэ Хүрэлсүхээ !!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2018-12-19 182.160.2.106

ЖДҮ -ийн толгойлогч Хүрэлсүх яаж намаа цэвэрлэх юм бэ? Огцрох ёстой. Жэнко харин хоосон 60 тэрбумыг сайн хөөрөгдөж чадлаа, Өөрийнхөө 17 чингэлэг спиртийг оффшорын 17 тэрбум болтол нь бас хөөрөгдөж чадлаа. Хулгайч ч гэсэн Ми.Энхболд нь арай дээрээ.

Avatar

МАНАН-г ЖДҮ-гээр СОЛИХГҮЙ 2018-12-19 103.57.93.90

МОНГОЛЫН АРД ТҮМЭН УХААНТАЙ МАНАН-г ЖДҮ-ГЭЭР СОЛИХГҮЙ ГОРЬД. МАНАН СӨНӨ

Avatar

J 2018-12-19 202.126.88.39

Hvrelsvh pyaazdaa

Avatar

J 2018-12-19 202.126.88.39

Hvrelsvh zail

Avatar

Зочин 2018-12-19 66.181.160.46

Нам гэж хашхирсаар яваад 1,7 тэрбумийн хадгаламжтай болсон.Би үхэхээс айхгүй , цэвэрлэгээ хийнэ, хулгай шаана энэ тэр гэж ярьдаг ерөнхий сайдтай улс орон бн уу. Хурал номоороо үйлдвэржилт,нээлт,хуралаа аядуу хийгээд огцруулахаа огцруулаад,бариахаа бариад дараа нь ярь.Ямар ч төлөвшил, бодлого байхгүй нүд ам нь эргэлдсэн батзандан шиг галзуу стильтэй гар бн.Гэнэт л манан гэж хашхираад унасан.Төрийн тэрбумтан Энхтүвшин улаан нямдорж энхтүвшин содбаатар жэнхбаяр Луболд Сүбатболдгүй МАНАН байх уу

Avatar

Зочин 2018-12-19 122.201.24.237

Odoo naad site aa haa, kk

Avatar

Зочин 2018-12-19 202.131.233.214

ene ugaasaa elbegdorjiin site shdee bichej bgaa yum ni bur arai yuma

Avatar

Зочин 2018-12-19 49.0.184.30

УГААСАА ӨӨРИЙН ГЭСЭН НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР, ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ХЭРЭГГҮЙ Л УЛС ЮМ БАЙХ ДАА, ЭГЭЛ АРД ТҮМЭН ЗАСГИЙН ГАЗРАА 100 ХУВЬ ХАМГААЛЖ БАЙГАА ШҮҮ,,, АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН ЕРӨНХИЙЛӨГЧ Ч ГЭСЭН ДЭМЖИХ БАЙХ, АМЖИЛТ, УРАГШАА,,,

Avatar

Зочин 2018-12-19 49.0.184.30

ЗА ЕРӨНХИЙ САЙД БОЛОХООС ӨМНӨХ АСУУДАЛ Л БАЙГАА БАЙХ ДОО,,,

Avatar

Иргэн 2018-12-19 202.170.80.25

ТАНАЙХ Ч ХӨГИЙН МАНАНГИЙН САЙТ Л ЮМДАА. ӨӨР ЮУ Ч ХЭЛЭХЭВ.

Avatar

Зочин 2018-12-19 49.0.149.20

ЭБИ ГИЙН ЭРХЭС МЭРХЭС Ч ГЭХ ШИГ ИЙМ ЗАХИАЛГААР БИЧДЭГ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАР АРДЧИЛАЛ НЭРИЙН ДОР ОЛОН БОЛООД БАЙГААГ ХҮМҮҮС ОЙЛГОДОГ БОЛСОН ДОО МИЕЭ НОМГҮЙ ЭБИ НАРЫН ХУЛГАЙЧУУДЫНХАА ТУХАЙ БИЧВЭЛ ЯАСАН ЮМ ВЭ ЭНЭ ХУЛГАЙЧУУДААС МОНГОЛЧУУД ХӨРӨНГӨӨ ХУРААЖ АВБАЛ ӨРНӨӨСӨӨ ГАРАХ ЮМСАН ХӨЛСНИЙ БИЧЭЭЧЭЭ ТА НАРЫН ЖООМНУУДЫГ ХАРДАГ ТЭНГЭР БАЙГАА ШҮҮ БАГА ГАЛЗУУРААРАЙ

Avatar

Зочин 2018-12-19 64.119.24.165

Yagaad tor zasag ard tumen het yduu baigaad heden hun het bayjaad uls oron orond orood baina ve manan nertee heden hulgaich nar durdee het orood il cagaan hulgai hiij huuliig huchguuduulj choloot neriin dor ene ulsaar togloj duuslaa bidnii ur huuhduud yaj amidarna sanaa zovood baina

Avatar

mgl 2018-12-19 59.153.114.189

hvrelsvh sain bna zorigtoi uragshaa Manangiin novshnuudaas Mongol ornoo avrahtun

Avatar

Зочин 2018-12-19 43.242.243.49

jduchin xurelsux ajlaa uguud zail

Avatar

Зочин 2018-12-19 66.181.188.36

Ёстой ГОЁ ЮМ БОЛЛОО. өнөө Шудрага ёс яриад тунхаглаад байсан Хүрэлсүх чинь өөрөө ЖДҮ-чин байжээ. Өөрөө авч болохгүй болохоор ах дүү нарынхаа нэгний нэрээр л авна шүү дээ. Бид тэнэг биш шүү. Ичиж амьдар Хүрэлсүх ээ. Эргэн тойронд чинь байгаа Хүрэлбаатар, Алтангэрэл, Энх-Амгалан гэсэн хулгайч луйварчин зөвлөхүүдээ сал. Өөрөө шудрага ёсын дагуу огцрох өргөдлөө өг. Амарбаясгалангаа шорон руу илгээ. түрийвч нэгтэй Содбаатараа гишүүнээс татгалзуул. Энэ бүхний дараа Шудрага ёс ярь

Avatar

бат 2018-12-19 202.9.43.166

Бѳх жэнкогийн мэхэнд ѳчүүлсэн булчин ихтэй сайд , бойкот ннртэй оюук нарын эргүүлсэн сэлэм шидсэн жад намаа сэглэж нѳхдѳѳ хувааж орхилоо.Ѳѳрийн толгойгүй сэлэм жад 2 маань эрх мэдэл баялагт шунахайрагч аварга бѳхийн утсан хүүхэлдэй болж журмын нѳхдиын цѳсийг хѳѳргѳж дажин самууны ирмэгт тулжээ.

Avatar

Мөрөөд 2018-12-19 103.111.68.3

Энд Тарвагдоржийн дотны анд хулгайн гэмт хэргийн хамсаатан Миеэ бабаг зайлуулах болно.

Avatar

Зочин 2018-12-19 103.9.90.131

Хүрэлсүх ичээчээ

Avatar

Дэмжигч 2018-12-19 59.153.113.89

Шударга ёсны төлөө тэмцэж байгаа хүн яахаараа та нараас ичих ёстой юм бэ??? Юмны учир ойлгодоггүй хөлдүү толгойтой хүмүүс л харин ичвэл таарна

Avatar

Зочин 2018-12-19 43.242.243.49

malaa chinii tulj bgaa tatvariin mungiiig xuugui avaad chamd buchaagaad 30 xuviin xuutei ugch bgaa ni shudarga es gedeg chini yim uu

Avatar

Зочин 2018-12-19 182.160.1.19

jijeg dund uildwerees alban tushaalaa ashiglasan nuhur shudrag hunuu medehguil ym baina shine MANANGIIN udirdagch boloh gejl zutgej baigaa haragdaj baina

Avatar

Зочин 2018-12-19 103.9.90.131

Хүрэлсүхээ ном унш худпаа попрохоо боль

Avatar

БД 2018-12-19 202.179.27.176

АТГ, ПРОКУРОР, ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГА ЯАЖ ХУУЛИА БАРИХ НЬ ОДОО Л ИЛЭРХИЙ БОЛОХ БАЙХ ГЭЖ АРД ТҮМЭН ХАРЖ БАЙНА ШҮҮ

Avatar

Зочин 2018-12-19 66.181.186.191

УРЬД БАС ХОВДОГДОРЖ ГЭЖ ГАНЦ ХҮНИЙ МЭХЭНД УЛС МОНГОЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ БАТ-ҮҮЛТЭЙГЭЭ ГЭЭД БҮГД БҮХЭЛЭЭРЭЭ УНААД ТАНАЙ САЙТ ТЭР ХОВДОГДОРЖЫН ӨМӨӨС БУСАДРУУ БОРОГДОГ УЯАНЫ НОХОЙ НЬ БОЛОО БИЗ ДЭЭ , ОДОО Ч ТЭР ГАДНЫ ЦАГААЧ МЭХЭЭ ХИЙСЭЭР Л БАЙНА БУСУУ?

Avatar

Зочин 2018-12-19 66.181.160.70

Энэ news.mn болон Эрхэс нийгмийн сэтгэлгээнд аймаар муухай хор түгээх юмаа. Яахаараа Ерөнхийлөгч золиос болох ёстой бусад хүмүүс нь цөм ухаан мэдрэлгүй хүмүүс болох ёстой гэж. Авилгачид хууль бус ажиллагааг зогсооно тэмцэнэ гэхээр л ард түмэнд ямар нэг дайсан олж өгөх санаа гаргаад байгаа нь цаанаа маш муу үр дагавартай. Хэдхэн жилийн өмнө ийм санаа гарвал төрийн улс эсэргүү болж цаазаар авхуулах ялтай байлаа. Ийм санаа гаргаад байгаа хүмүүсийн зорилго шал өөр. Ямарч байсан түмний төлөө биш шүү

Avatar

Зочин 2018-12-19 66.181.182.162

MANAN-s SALMAAR BN

Avatar

Зочин 2018-12-19 182.160.1.19

uulnich zuwlduu tegehdee shine manan iluu huchtei manan garch irwel bud bugdl tuildana shuudee adilhan bugdl ulsaas idsen uusan alban tushaalaa shiglasan nuhduud baindag

Avatar

ЖДҮ дан ганц Хүрэлсүхийнх биш ээ 2018-12-19 202.21.98.10

ЖДҮ Хүрэлсэхээс хальсан эртний зүйл юм биш үү. Мэдсээр байж тоглолт хийж байгаа нь өөрөө арчаагүй арга юм л даа. Гэхдээ МАН ер нь зайгаа тавих хэрэгтэй болж дээ. Үнэндээ хэрэг алга. Худлаа ярихаас биш гарсан бодит үр дүн алга

Avatar

Ми овогтын буриад албат Баяр Санжаев 2018-12-19 202.179.26.82

МИ ОВОГТЫНХНЫ АРД ХАХУУЛЬ ХУУЛЬ БАЙГАА БОЛ ХҮРЭЛСҮХИЙН АРД АРД ТҮМЭН ШУДРАГА ЁС БАЙГАА.

Avatar

Зочин 2018-12-19 182.160.1.19

shudraga ys uuruusuu eheldeg ym hurelsuhiin duu ni yagaad jijeg dund uildwerees zeel awsan ym tegedl bod ymarch shudraga tal gej enee namd alga shine manangiin ehlel l haragdaj baindag

Avatar

ТОПОР ЖДҮЧИН ХУЛГАЙЧИЙГ ЗАЙЛУУЛЬЯ 2018-12-19 58.108.66.109

УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН 3 ЖДҮЧИН САЙД ОГЦОРСОН, ОДОО ХҮРЭЛСҮХ ӨӨРӨӨ ОГЦРООД ЗАЙЛЧИХ ХЭРЭГТЭЙ!!! ДААНЧ МӨНГӨ УГААЖ, ХҮҮЛСЭН ЖДҮЧИД ЭЭ ӨМӨӨРӨӨД БАЙСАН ЮМ... УХНААГИЙН САГСУУ БАНЬД УЛСАА ТОНОХ ХУЛГАЙГААС ХОЦРОХГҮЙ Л ДЭЭ... ТЭР АТГ ТЕГ ПРОКУРОР НТР НЬ АЖЛАА ХИЙГЭЭЧ ЭЭ

Avatar

БАТ инженер 2018-12-19 103.206.195.163

Сэтгүүлчид та юмыг дандаа өнгөн талаас нь мушгиж бичих юм.

Avatar

NEWS.MN 60-N TERBUMIIN BULEGLELIIN MUNGUUR UGJUULJ HANAAGUI L BNU 2018-12-19 122.201.23.83

HEVLEL MEDEELLIIN SALBARTAA UG NI DAJGUI NI GEJ HARAGDAJ BSAN NEWS.MN SAIT 60-N TERBUMIIN BULEGLELIIN SAIT GEDGIIG BUGD MEDNE. ENE BULEGLELTEIGEE UDAHGUI DALD OROH GEJ BJ YUN CH IH BICHDEG YUM BILEE DE.

Avatar

ЖДҮ-чин Нам гэж нэрээ соливол таарна энэ МАН :-) 2018-12-19 43.243.161.23

ЖДҮ-чин намын даргатай ЖДҮ-чин генсек-тэй ЖДҮ-чин сайд нартай нам юм биз дээ. Алалцаад байж дээ ард түмний мөнгө идсэн луйварчид минь.

Avatar

Tr 2018-12-19 66.181.183.24

Battai helii. Unuudur hurlaar yu ch bolohgui. Zygeer neg uzegdel bolod l ungurnu.

Avatar

ИНГЭЖ МУШГИХАА БОЛИОЧ NEWS.MN ЭЭЭЭ 2018-12-19 103.57.93.90

МАНАН-гаас САЛАХ НЬ БАТТУЛГА ХҮРЭЛСҮХ 2-Н ХҮСЛЭЭР БОЛООГҮЙ. МАНАН-гаа САЛАХ НЬ АРД ТҮМНИЙ ХҮСЭЛ, НИЙГМИЙН ЗАХИАЛГА МАНАН СӨНӨЖ ДАЛД ОР

Avatar

Зочин 2018-12-19 182.160.1.19

chi mushgihaa bolioch bid managaas salah huseltei harin shine MANAN gargah huselgui

Avatar

Зочин 2018-12-19 43.228.129.131

Хүрэлсүх арьсаа хамгаалах нь ойлгомжтой. Бусад ЖДҮ-чид золиосонд явна.

Avatar

Зочин 2018-12-19 202.126.89.210

YUNAAS CH AIDGVI TPOR JDV-tei TeMTSEHEES YAgAAD AIGAAD BAINA ?

Avatar

Zochin 2018-12-19 66.181.185.167

Evtei bol hvchtei

Avatar

Дэмжиж байна 2018-12-19 202.21.120.147

Улс орон ингээд бужигнаад эхлэхээрээ ганц дарангуйлагчийн гарт орохын эхлэл болдгийг дэлхий даяар мэддэг болжээ. Харин монголчууд л мэдэхгүй тэнэгтсээр байгааг сэтгүүлч маш сайн хэлж өгчээ.

Avatar

Зочин 2018-12-19 202.126.89.210

Neg iim l yaria hurruutei uls amitan l Hvvk,Jenko ntriig ih demjih yumdaa.Um bazar vaani hum pad

Avatar

ОРЧИН ҮЕИЙН ОРК 2018-12-19 58.108.66.109

МОНГОЛ AЛНАА

Avatar

Иргэн 2018-12-19 202.9.43.8

Ерөнхий сайдын хөрөнгө орлогын түүхийг шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-12-19 49.0.212.179

БИТГИЙ ГУЦААД БАЙ, АЛНА ШҮҮ ПИЗДАА МИНЬ, ХҮРЭЛСҮХИЙГ МАНАЙ ХАРАНХУЙ МАССУУД ДЭМЖИНЭ

Avatar

зочин 2018-12-19 103.212.116.173

ха ха ха, яг тийм хүрэлсүхийг нийгмийн шаар шавруу, хог шаарнууд хүн хогнууд л дэмжинэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж