"Компаниуд банкнаас зээл авч нөөцийн мах бэлтгэнэ" | News.MN

"Компаниуд банкнаас зээл авч нөөцийн мах бэлтгэнэ"

"Компаниуд банкнаас зээл авч нөөцийн мах бэлтгэнэ"

Сүүлийн жилүүдэд малын тоо өсч, бэлчээрийн даац хэтэрлээ гэж их ярих болсон. Тийм учраас малаа цөөлөх бодлого баримталж байна

Засгийн газар мах сүүний анхдугаар аяны хүрээнд малчдын орлогыг нэмэгдүүлэх  зорилгоор Мах бэлтгэлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталсан. Ингэснээр өвөлжилт хүндэрсэн аймгаас нөөцийн мах түлхүү бэлтгэх болсон юм. Өнгөрсөн жил 14 мянган тонн мах бэлтгэснийгээ энэ оны гуравдугаар сараас худалдаалсан байдаг.  Тэгвэл ирэх хавар нийлүүлэх нөөцийн махны бэлтгэл ажил ямархуу байгаа талаар  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтохоос тодрууллаа.

-Энэ өвөл хэчнээн тонн нөөцийн мах бэлтгэж,  хавар худалдаанд гаргахаар тооцож байна вэ?

Хаврын улиралд суурин газруудад махны хомсдол үүсэж, махны үнэ өсөхөөс сэргийлж, арилжааны банкуудаас хүүгүй хөнгөлөлт үзүүлэн махны үйлдвэрүүдээр нөөцийн мах бэлтгүүлдэг.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан тооцоогоор ирэх жилийн нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулж 14-15  мянган тонн нөөцийн мах бэлтгэх шаардлага байгаа. Гэхдээ махны үйлдвэрүүдээс хэчнээн тонн нөөцийн мах нийлүүлэх боломжтой байгаа вэ гэдэг саналаа ирүүлсний дараа компани бүрээр нарийвчилсан тооцоо гарна.

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас махны үйлдвэрүүдэд нээлттэй бүртгэл, сонгон шалгаруулалтыг явуулсан.  Нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг хэрхэн сонгон шалгаруулсан бэ?

Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, махны үйлдвэрүүдэд нээлттэй бүртгэл зарлаад 10 хонож байна. Өнөөдөр үдээс хойш /2018.12.18/ шаардлага хангасан аж ахуйн нэгж байгууллагууд  хэчнээн тонн мах бэлтгэх боломжтой вэ гэдэг саналаа ирүүлэх ёстой. Сонгон шалгаруулалтад  аж ахуйн нэгж байгууллага нь махны үйлдвэртэй, хөргүүртэй, стандартын шаардлага хангасан агуулахтай, мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн үйл ажиллагааны дүгнэлт, итгэмжлэлтэй байх зэрэг шаардлага тавигддаг. Бид шаардлагад нийцсэн үйлдвэрүүдийн талаарх саналаа арилжааны банк руу явуулна. Үүний дараа үйлдвэрүүд арилжааны банкнаас эх үүсвэрээ авч нөөцийн махаа бэлтгээд, хавар худалдаанд гаргахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

-Махны чанар, эрүүл аюулгүй байдлыг хангах чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ажлын хэсэг гарсан. Энэ хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллага, шударга бус өрсөлдөөнийг зохицуулах хороо, төрийн бус байгууллагууд махны үйлдвэрүүд хамтран ажиллаж, хяналт тавьдаг.  Эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой гэдгээс эхлээд бүхий л үйл явцад нь хяналт тавина. Нөөцийн мах гэхээр муу, амт чанаргүй, илчлэг муутай  гэсэн ойлголт ташаа юм.

-Махны үнэ нэмэгдсэнтэй зэрэгцээд ирэх хаврын нөөцийн махны үнэ нэмэгдэж магадгүй гэх таамаг иргэдийн дунд бий. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Нөөцийн махыг зорилтот бүлэгт зориулан бэлтгэж байгаа. Арилжааны банкны эх үүсвэрээр үйлдвэрүүд мах бэлтгэж, хавраас борлуулна. Бид үйлдвэрүүдээс махны үнэ борлуулах саналыг нь сонсоно. Энэ оны хавар ямааны махыг 1 кг-ыг нь 4400, үхрийн мах 5500, хонины мах 3500 төгрөгөөр борлуулсан. Ирэх хавар нөөцийн мах  хэдэн төгрөгийн үнээр худалдаанд гарах нь тодорхойгүй. Гэхдээ аль болох энэ үнээ барих л бодлого баримталж байна.

– Нөөцийн махыг ирэх оны хавар хэддүгээр сараас худалдаанд гаргахаар төлөвлөсөн бэ?

Нөөцийн махыг 2019 оны гуравдугаар сараас долдугаар сарын хооронд худалдаанд гаргадаг. Өнгөрсөн жил 200 гаруй цэгт борлуулалт хийсэн. Одоогоор хэчнээн аж ахуйн нэгж байгууллага шаардлага хангахаас хамаарч борлуулалтын цэгүүдийн нарийвчилсан тоо гарна.

-Махны экспортын татварыг нэмж, өндөр үнээр гаднын орнуудад экспортлох боломж бий юу. Экспорт энэ онд ямар байна вэ?

-Монгол улс мах, махан бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээж, экспортолж байгаа. Одоогоор Монгол улсаас БНХАУ-д адууны түүхий мах, боловсруулсан мах экспортолж байгаа. ОХУ, Казахстанд үхрийн мах нийлүүлж байна. Өнгөрсөн онд  29 мянган тонн мах экспортолсон бол энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 50 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортлоод байна. Мах экспортлогч орнуудаас зөвхөн өөрсдийнхөө шаардлагыг тавьдаг. Тухайн газрын төрийн алба, мэргэжлийн хяналтын хүмүүс нь Монголд махны үйлдвэртэй нь танилцсаны дараагаар мах экспортолдог юм. Сүүлийн жилүүдэд малын тоо өсч, бэлчээрийн даац хэтэрлээ гэж их ярих болсон. Тийм учраас ашиг  шим илүү өгөх мал аж ахуйг хөгжүүлэх бодлого барьж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-19 202.126.89.141

Udiid zeel unuudur abaad mah beldeh gej shal hudlaa.
Battulga,Hvrelsvh nar mah beltgen niilvvldeg XXK
nuudiig dampuuruulaad uursdiin gar huluu demjij
baigaa ni ene yum shvv.

Avatar

Болиоч!!!! 2018-12-19 183.90.36.247

Энэ мэт жаахан хүүхэд эвдэхээ болиоч ээ, МАН аа!!!! Бас цагаа ил гаргачээ!!!!!

Avatar

nohoi 2018-12-19 202.70.34.70

zandanshatariin uyanii nohoi, mah yaj medhev dee,

Avatar

Зочин 2018-12-19 202.170.68.162

ХӨХӨӨ ӨВЛИЙН ХҮЙТЭНД НӨӨЦИЙН МАХ БЭЛДЭНЭ ГЭНЭ ҮҮ? ОНИГООТОЙ Б А А С ВЭ? НӨӨЦИЙН МАХ БЭЛДЬЕ ГЭВЭЛ 10 САРААС ШИЙДВЭР НЬ ГАРЧ 11 САРД БАНКУУДАД ЗЭЭЛ ӨГЧ, МАХ БЭЛТГЭГЧДЭД ЗЭЭЛ НЬ ГАРДАГ ЮМ.

Avatar

Bathurel 2018-12-19 66.181.160.13

Ene nohor mah medeh bolov yy da iim zalyyd bid havarideh mahaa daatgasan bn gedeg ….

Avatar

БАТАЙ 2018-12-19 192.82.64.214

зАНДАНШАТАРЫН БААС ЦЭВЭРЛЭГЧ ЮУ ГЭЖ ХУЦААД БНА

Avatar

Зочин 2018-12-19 202.131.236.170

Махны нөөц гэж жинхэнэ хуйвалдаан, Монгол банкныхан болон ХХААХҮ-ийн урт гартангууд шүглэсэн, Махимпэкс толгойтой мөнгө хусдаг сүлжээ юм.

Avatar

zochin 2018-12-19 66.181.170.110

ХХААХҮЯ-ны гарууд өөрсдөө нөөцийн мах бэлдээд үнийн нь хөөрөгдөөд дамлаж зардаг гарууд байгаам даа. Хуучин сайд, төрийн нарийн, газрын дарга нар нь нөөцийн махны компанид оруулна гэж мөнгө хусдаг.

Avatar

Зочин 2018-12-19 173.25.225.115

Zah zeeliin ediin zasag gehiin mahiin businessiig tor ni hiih ium.

Avatar

Зочин 2018-12-19 203.91.118.180

Шууд хэлэхэд ХААХҮЯ наад махныхаа үнэ байтугай юмаа хяналтаас алдчихсан шүү

Avatar

Тогоруу 2018-12-19 64.119.23.86

ухсэн элэнцгийн мах сууны аян байхдаа яахав дээ, хужааруу бух мах аа хяналтгуй гаргах аян суулийн 2 жил орнолоо, ирэх хавар горын нь амсанаа, ер нь торийн оролцоо байгаа шуу?

Avatar

Зочин 2018-12-19 103.26.194.236

Өнөөдөр зах дээр махны үнэ үхэр 8000, хонь 7000, ямаа 6500 болчихоод байхад хавар яаж 5000 төгрөгөнд барих юм. Нөөцөнд өгөх сонирхол аль ч үйлдвэрт байхгүй. Худлаа нөөцөөр үнэ тогтворжуулна гэж байхаа одоо болио. Харин бүхэл бүтэн улс байна даа махны нөөцтэй байх нь бол зөв, гэхдээ тэр нөөцөөр үнэ тогтворжуулна гэдгээ л больчих

Avatar

Зочин 2018-12-19 202.131.236.170

Нөөцийн махны нэр барьж, мөнгө угаадаг төрийн байгууллага, хувь компанийн хуйвалдааныг зогсоох хэрэгтэй. Махимпэкс, Дарханфүүдс гээд бөөн гаршсан луйварчид байна.

Avatar

Махны үнэ яагаад өсдөг вэ? 2018-12-19 103.14.38.130

У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр гадагш нь мах гаргадаг зах зээлийг атгадаг. Х.Баттулгийн компани бүр илүү. Энэ нөхөд махны үнийг албаар хөөргөдөг байна. УБ-т ирсэн мах эд нарын гараар орно, Эд нарт татвараа төлж байж сая Хүчит Шонхор гм рүү хүрнэ. Давхарбаяр иргэдэд давхар зовлон үүсгэж байгааг ах нь маш сайн мэдэж байгаа. ЖДҮ хөгжүүлэх гэхэд жирийн иргэдэд мөнгө олддоггүй, Давхарбаяр авчихсан, мах авах гэхэд нь үнийг нь нөгөө Давхарбаяр бас нэмчихсэн, шүүхэд хандахад Давхарбаярын зөв болг

Avatar

бодлын хулгайч 2018-12-19 66.181.167.53

ЮУН НӨӨЦ ВЭ. МАЛ АЖ АХУЙН ОРОН БАЙЖ АРАЙ ДЭНДНЭЭЭ. ХЭДЭН ХУЖААД БАЗУУЛААД Л……………ТУСГААР УЛС БАЙЖ БОДЛОГО БАЙДАГГҮЙ ЮМ УУ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж