Монгол иргэний амийг аварсан залуусыг шагналд дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.12.19-нд нийтлэгдсэн

Монгол иргэний амийг аварсан залуусыг шагналд дэвшүүллээ

Монгол иргэний амийг аварсан залуусыг шагналд дэвшүүллээ

БНСУ-ын Тэжон хотын Дунбү дүүргийн аврах ангийн зургаан ажилтан монгол иргэний амь насыг аварчээ. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 8-ны өдөр монгол иргэн, 58 настай Б-гийн зүрх нь зогсож амь насаа алдаж болзошгүй үед  Аврах ангийн зургаан ажилтан дуудлагын дагуу монгол иргэний гэрт нь ирж, эмнэлэгийн яаралтай тусламжийг үзүүлж, амь насыг нь аварчээ. Одоо Монгол иргэний биеийн байдал сайн байгаа аж.

Монгол иргэний амийг аварсан зургаан ажилтныг Тэжон хотын аврах алба онцгой шагнал болох “Heart saver 2018”-д дэвшүүлсэн байна. Энэ талаар өчигдөр/2018.12.18/ www.pedien.com/news сайт болон орон нутгийн мэдээллийн сайтад мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж