Тул загасны шилжилт хөдөлгөөнийг судалж дууслаа

Хуучирсан мэдээ: 2015.03.09-нд нийтлэгдсэн

Тул загасны шилжилт хөдөлгөөнийг судалж дууслаа

Сибирь тул загасны шилжилт хөдөлгөөн, популяцийн тоо толгой, тархцын судалгааг 2013 оноос эхлүүлсэн билээ. Нэг жилийн өмнө 12 тул загасанд дохио дамжуулагч суулгаж, дохиолол хүлээн авах 24 станцыг Онон, Балж голд байршуулсан юм. Судалгааг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Онон-Балжийн БЦГ-ын мэргэжилтнүүд, Германы байгаль хамгааллын Хелмхолц-Хүрээлэн буй орчны судалгааны төвийн судлаачид, Онон голын загасчдын клубынхэн хамтран Онон, Балж голд  хийсэн юм.

Мэргэжилтнүүд станцуудыг өнгөрсөн намар эргүүлэн авсан бөгөөд цуглуулсан мэдээлэлдээ анализ хийж дуусчээ. Дохиолол суулгахдаа загасанд хагалгаа хийдэг бөгөөд станцын мэдээлэл,хугацаанаас харахад богино хугацаанд шарх нь эдгэсэн байжээ. Судлаачдын ярьж байгаагаар дохиолол суулгасан тул загаснууд дунджаар 70 см урттай бөгөөд өнгөрсөн хугацаанд ямар нэгэн эрсдэлгүйгээр станцын хажуугаар явж идэвхитэй байсан байна. Загаснуудаас нэг нь л Балж голоос Онон голд шилжилт хийсэн бол хоёр нь Ононгоос Балжид очсон аж. Шилжилт, хөдөлгөөн намрын улиралд эрчимтэй байсан бөгөөд 40 км-ын тойрогт  нүүж байсныг судлаачид онцлов. Судалгааны ачаар тул загасны шилжилт хөдөлгөөний тухай чухал мэдээлэл цуглуулсандаа мэргэжилтнүүд сэтгэл хангалуун байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж