Ньюс хөтөч: ЕРӨНХИЙ САЙД АСАН Н.АЛТАНХУЯГ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

Хуучирсан мэдээ: 2018.12.19-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: ЕРӨНХИЙ САЙД АСАН Н.АЛТАНХУЯГ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

Ньюс хөтөч: ЕРӨНХИЙ САЙД АСАН Н.АЛТАНХУЯГ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР 

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө     10-12 градус хүйтэн байна..

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00 цагт 

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон”, “Мишээл экспо”, “Дүнжингарав”, “Оргил” салбарт хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг” болно.

Багшийн хөгжлийн ордонд Иргэний Боловсролын Төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран 21 аймаг, нийслэлийн Боловсролын газрын түүх, нийгмийн ухаан хариуцсан мэргэжилтнүүдэд “Ардчиллын үндэс” шинэ хөтөлбөрийг танилцуулна. Холбоо барих дугаар: 99017561, 99767624

09.00-17.00 цагт

Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд суурилуулж буй цацрагийн хяналтын төхөөрөмжийн үйл ажиллагаа, ашиглалт, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр үндэсний сургагч багш бэлтгэх сургалт болно. МХЕГ, ТЕГ, ГЕГ, ЦЕГ, ХХЕГ, ИНЕГ, ЦЭК зэрэг байгууллагуудын албан хаагчдад зохион байгуулна.
Холбоо барих дугаар: 99094993, 91989890

10.00 цагт 

Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын тоглолтын танхимд ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2018 оны үйл ажиллагааны тайлангын хурал болно. Холбоо барих дугаар: 99774488

НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно. Холбоо барих дугаар: 70119922, 88084523

11.00 цагт 

Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурал эхэлнэ.

“Norphei Art gallery”-д “Миний ажил-Миний бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, "Монгол Өрх" сэтгэл зүйн хүрээлэнгээс мансуурах бодисын хэрэглэгчдэд зөвлөгөө хүргэх шууд утас ашиглалтад оруулах талаар мэдээлэл хийнэ. Холбоо барих дугаар: 99103433, 99064934

11.30 цагт

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

15.00 цагт “Монгол цоож – Мартагдашгүй өв” үзэсгэлэнг Монголын театрын музейд нээнэ. БСШУСЯ-ны Соёл, урлагийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Монгол цоожны гайхамшиг” төслийн хүрээнд Р.Отгонбаатарын хувийн цуглуулга дахь цоожнууд биетээр тавигдахаас гадна улс, аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй монгол цоожнуудыг гэрэл зургаар дэлгэн үзүүлнэ. Монгол цоожны дотоод бүтэц, оньсны ажиллах зарчмыг 3D анимешн хэлбэрээр үзүүлнэ.
Холбоо барих дугаар: 99055643

ТӨРИЙН ОРДОН

 АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10.00 цагаас

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “В” танхимд;

14.00 цагаас

Мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс аж үйлдвэрийн салбарын автоматжуулалт, хиймэл оюун ухаан зэрэг техник технологийн дэвшилтэй холбоотойгоор дунд болон урт хугацаанд хөдөлмөрийн зах зээлд орох өөрчлөлт, түүнтэй холбоотойгоор боловсролын салбарын бодлого, хүний нөөцийг урьдчилан бэлтгэхэд анхаарах асуудлын талаар Цахим бодлогын түр хорооны хэлэлцүүлэг  “Их Эзэн Чингис хаан”  танхимд.

БАЙНГЫН ХОРООД

09.00 цагаас

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалтын талаар.

10.00 цагаас

  1. Ёс зүйн дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд: 
  • Бусад.

11.00 цагаас

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан/;

Бусад.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж