Cтандарт, хэмжилзүйн газрын Итгэмжлэлийн байгууллага (MNAS) нь итгэмжлүүлэхээр хүсэлт гаргасан МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн Ухааны Салбарын Геологи-Геофизикийн тэнхимийн Геологийн суурь судалгааны лабораторийг MNS ISO /IEC 17025:2018 стандартын “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу 2018 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд тус лабораторийн минералоги, минерграфи, петрографи, нүүрсний петрографи, палеонтологийн шинжилгээнүүдийн чиглэлүүдээр итгэмжлэх үнэлгээ хийж байна.
Геологийн суурь судалгааны лаборатори нь МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн лабораториудаас MNS ISO /IEC 17025:2018 стандартын “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу анх удаа итгэмжлэлийн үнэлгээг хийлгэж байгаа лаборатори болж байгаа юм.
Холбоотой мэдээ