Филиппиний мисс ДОХ-ын эсрэг ажиллана | News.MN

Филиппиний мисс ДОХ-ын эсрэг ажиллана

Филиппиний мисс ДОХ-ын эсрэг ажиллана

Тайландын нийслэл Бангкок хотод өчигдөр /2018.12.17/ “Miss Universe” буюу Ертөнцийн мисс шалгаруулах финалын шалгаруулалт болсон билээ. Энэ жил 94 орны мисс оролцсоноос Филиппиний мисс Катриона Грэй тэргүүн титмийн эзэн болсон. Тэрбээр титмээ авсны дараа Филиппиний ХДХВ, ДОХ-ын тархалтын эсрэг анхаарлаа хандуулж ажиллана гэжээ. Түүний найз хэдэн жилийн өмнө ХДХВ-ын халдвар авч нас барсан байна. Тиймээс Ертөнцийн мисс болсон Грэй ХДХВ, ДОХ-той холбоотой иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлж, шинжилгээ өгөөд өөрийгөө эрсдэлээс сэргийлэх боломжтой гэдгийг ойлгуулахыг хүсч байгаагаа хэлжээ.

Филиппиний мисс К.Грэй 2016 оны Дэлхийн мисс тэмцээнд амжилттай оролцож, шилдэг тавд үлдэж байсан юм. Бусад оролцогчдоосоо түрүүлэх магадлалтай өндөр байсан Грэй шүүгчийн асуултанд өмнөх оны миссийн хариултыг хэлсэн гэдэг шалтгаанаар Пуэрто-Рикогийн мисст титмээ алдаж байсан юм. Тэгвэл Грэй энэ жил Тайландад Ертөнцийн миссийг титмийг зүүлээ.

“Miss Universe” тэмцээн эх орноо төлөөлөн анх удаа оролцсон мисс Д.Долгион амжилттай оролцлоо. Хэдийгээр шилдэг 20-д багтаж чадаагүй ч гэсэн олон улсад нэр хүндтэй энэхүү тэмцээнд эх орноо сурталчилж чадсан билээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж