Мицубиши корпорацийн нэрэмжит олон улсын тэтгэлгийг 11 оюутан гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

Мицубиши корпорацийн нэрэмжит олон улсын тэтгэлгийг 11 оюутан гардан авлаа

Мицубиши корпорацийн нэрэмжит олон улсын тэтгэлгийг 11 оюутан гардан авлаа

МУИС-д суралцагчдад Мицубиши корпорацийн нэрэмжит олон улсын тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаа 2018 оны 12 сарын 17-ны өдөр боллоо. Ёслолын ажиллагаанд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, Оюутан, төгсөгчийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхжаргал, Мицубиши корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Хамажима Хироаки, Мицубиши корпорацийн Нийгмийн хариуцлагын төсөл хариуцсан ахлах ажилтан Г.Золжаргал болон тэтгэлэг гардан авсан 11 оюутан оролцов.

Мицубиши Корпораци нь Японд төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай бөгөөд Байгаль орчин, дэд бүтцийн бизнес, Аж үйлдвэрийн санхүүгийн бизнес, Энергийн бизнес, Металл, Тоног төхөөрөмж, Хими, Ахуйн аж үйлдвэрийн гэсэн 7 группээрээ дамжуулан өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж, гадаад худалдаагаар зогсохгүй бизнесийн хамтрагчидтайгаа хамтран дэлхийн өнцөг булан бүрт бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрхлэн явуулдаг байна.

Мицубиши корпорацийн Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, амжилттай суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлжээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд Мицубиши корпорацийн Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийг 2013 оноос эхлэн МУИС дээр хэрэгжүүлж байна.

Энэ жилийн хувьд Мицубиши корпорацийн нэрэмжит тэтгэлэгт нийт 47 оюутан материал ирүүлснээс докторын түвшний суралцагч-1, магистрын түвшний суралцагч-1, бакалаврын түвшний суралцагч-9, нийт 11 оюутан тэтгэлгийг хүлээн авлаа.

ТЭТГЭЛЭГТ ТЭНЦСЭН СУРАЛЦАГЧДЫН НЭРС

  1. Б. Насанбат-Улс төр судлал /Доктор/
  2. М. Батмөнх-Биохими /Магистр/
  3. Х. Хонгорзул-Мэдээллийн технологи-2
  4. Б.Амарсайхан-Програм хангамж-4
  5. Ц. Түмэндорж-Мэдээллийн технологи-2
  6. Б. Цэрэнлхам-Эрх зүй -2
  7. Х. Энххүслэн-Олон улсын харилцаа-4
  8. Б.Жаргалмаа-Сэтгэл судлал-3
  9. Ж. Адъяа-Сэтгэл судлал-2
  10. Б. Баярцэцэг-Сэтгүүл зүй-3
  11. Б. Лхамхүү-Эдийн засаг-3

Тэтгэлэг хүртсэн МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын суралцагч М.Батмөнх: Би 2016 онд МУИС-ийн Биохимийн магистрын хөтөлбөрт элсэн суралцаж, өнөөдөр Мицубиши корпорацийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэндээ туйлын баяртай байна.

Мицубиши корпорацийн философи болох үндсэн 3 үзэл баримтлалын нэг “Шоки Хоокоо” буюу Нийгмийн хөгжил-Бидний хариуцлагад: “Бизнесээр дамжуулан эд баялаг, сэтгэл санааны хувьд баялаг нийгмийг цогцлоохын төлөө хичээн ажиллахын сацуу эх дэлхий, байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулна” гэсэн байдаг. Энэ ч утгаараа олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд  боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, амжилттай суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн нь дамжиггүй. Миний хувьд хэдий Байгалийн ухааны салбарын судлаач оюутан ч хөгжлийг зөвхөн өөрийн салбарын хүрээнд бус эрдэм мэдлэгийн бүхий л салбарын түвшинд харж, нийгэмд оюун санааны дархлаа болоод нэгдмэл үнэ цэнийг бүтээх зорилготой билээ. Надтай адил энэхүү тэтгэлэгт шалгарсан ирээдүй-зорилгоо тодорхойлсон, өөрийгөө таньж мэдсэн, өөрийгөө төгөлдөржүүлж нийгмээ хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй оюутан нөхдийнхөө өмнөөс болон өөрөөсөө Мицубиши корпораци гүн талархал илэрхийлж, зорилго мөрөөдөлдөө хүрэхийн төлөө шаргуу ажиллана” хэмээн талархал илэрхийллээ.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж