Олон улсын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч ноён Василий Шестаков танаа.
Эрхэм хүндэт ерөнхийлөгч өө
Япон улсын нийслэл Токио хотноо 11-р сарын 30-ны өдөр болсон Олон улсын Олимпийн хорооны (ОУОХ) гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар Олимпын Хартын 25-р заалтын үндэслэн, олон улсын самбо бөхийн холбоо (FIAS)-нд түр хугацаагаар хүлээн зөвшөөрөл олгосон болно.
Түр хугацаанд хүлээн зөвшөөрснөөр гурван жилийн дотор танай холбоо нь Олимпийн Хартыг хэрхэн сахин биелүүлснээ илтгэн харуулах үүрэг хүлээж буй юм.
Олон улсын самбо бөхийн холбоонд баяр хүргэхийн ялдамд Олимпийн их гэр бүлд хүлээн зөвшөөрөгдсөн холбооны хувьд тавтай морилохыг хүсье.
ОУОХ-ны спортын асуудал эрхэлсэн захирал түр хугацаанд хүлээн зөвшөөрөгдсөн холбооноос цаашдаа ямар алхам хэрэгжүүлэх талаар шуурхай холбоо барих болно. Мөн ОУОХ нь самбо бөхийн спорт, түүний тамирчдын эрх ашгийн төлөө хамтран ажиллах болно
Хүндэтгэн ёсолсон
ОУОХ-ны ерөнхийлөгч ТОМАС БАХ