STARTUP MARKET 2018 : Дотоодын үйлдвэрлэгч стартапууд BOX Co-Trading төвд цуглана

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

STARTUP MARKET 2018 : Дотоодын үйлдвэрлэгч стартапууд BOX Co-Trading төвд цуглана

STARTUP MARKET 2018 : Дотоодын үйлдвэрлэгч стартапууд BOX Co-Trading төвд цуглана

Дотоодын үйлдвэрлэгч, гарааны 20 гаруй компанийн хамтарсан үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 20-21-нд нээлтээ хийх гэж байна. Энэ бол гарааны компаниудын хувьд хэрэглэгчдэд хүрэх, хэрэглэгчдийн хувьд үндэсний, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих алтан боломж билээ. Үзэсгэлэнгээ гаргах гарааны компаниуд бүгд нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах, тус бүрийн салбартаа шинэ өнгө төрхийг оруулахаар шаргуу бөгөөд хурдтай ажиллаж буй үндэсний үйлдвэрлэгчид байх юм.

Үзэсгэлэнд буудал захиалгын нэгдсэн систем, эрүүл мэндийн зөвлөх, хамтын оффис, даатгалын нэгдсэн апп, best Seller номууд гэх мэтээр хэрэглэгч таны хэрэгцээ, шаардлагыг хангах тун олон үйлчилгээ, бизнес багтсан гэдгийг дуулгахад таатай байна.

Таныг халуун кофе, Playstation тоглоом, хүүхэд харах өрөө, ширээний теннис, ширээний хөлбөмбөг хамгийн чухал нь хурдацтай хөгжиж буй гарааны компаниудын сэтгэлээ шингээн бүтээсэн, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ хүлээж байна.

Үзэсгэлэнгийн утга агуулгаас эхлээд болох газар нь хүртэл шинэлэг байх юм. Тодруулбал үзэсгэлэн шинээр нээгдэж BOX co-trading space буюу Монголын хамгийн анхны хамтын худалдааны төвд болох юм. Тус худалдааны төв Бөмбөгөр худалдааны төвийн 3-р давхарт байрлаж байгаа болно. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь энэ Пүрэв, Баасан гаргуудад 10:00–21:00 цагийн хооронд болно. Хоёрхон хоног үргэлжлэх уг үзэсгэлэнд та бүхэн хүрэлцэн ирээрэй.

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ УТАС: 86048608

STARTUP MARKET 2018 арга хэмжээнд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах 20 гаруй компанийн 12-ыг нь энэхүү нийтлэлээрээ та бүгдэд танилцуулж байна. Үлдсэн компаниудын мэдээллийг бид ЭНД оруулах тул та бидэнтэй ойр байгаарай !

“MAYARA MONGOLS”: Хүн бүр ямар нэг хэмжээгээр үндэсний өв соёл, уламжлалаараа бахархдаг. Соёл, уламжлал гэх тэрхүү том зүйлсийн нэг хэсэг нь болсон үндэсний хувцас, хэрэглэл нь тухайн үндэстний ялгарах онцлог, илтгэх өнгө төрх нь болдог билээ. Тэгвэл үзэсгэлэнгээ гаргах Mаяара нь үндэсний түүх, соёл шингэсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, үүгээрээ дамжуулан үндэсний бахархал, соёлын үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан үлдээг зорилготой гарааны компани юм.

“HIGHGARDEN TEA”: Эдний хамт олон говийн ашигт, эмийн болон ховордсон ургамлын судалгааны чиглэлээр 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд эмийн ургамлын талбайдаа тарьж ургуулсан 11 төрлийн цайг боловсруулан, үйлдвэрлэдэг. Тэдгээр цайг өдөр тутамдаа хэрэглэснээр таны дархлаа сэргийлж, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

“OVEDA”: Байгалийн давсаар 100% органик саван, ванны бөмбөг, эмэгтэйчүүдийн шингэн саван, органик лаа, хөлийн дүрлэг гэх зэрэг алжаал тайлах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг хийдэг.

“ГИЛГЭРЭМ БРЭНД”: Энэхүү брэнд дээд зэргийн чанартай, тааламжтай үнэртэй, эрүүл, органик гоо сайхны савангуудаа үзэсгэлэнгийн үеэр танд санал болгоно.

“ЗӨВХӨН ТҮҮНД”: Эдний хамт олон гар хийцийн, ном болон дэвтрийг хэрэглэгчдийн санал, хүсэлт дээр тулгуурлан хийж өгдөг. Хэрэв та хэн нэгэнд зориулан ганц хувь ном эсвэл дэвтэр хийлгэхийг хүсвэл “Зөвхөн түүнд”-ийн залууст хандаарай.

“AQUILA ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮН”: Уламжлалт хэрэглээг, орчин үетэй хослуулсан нь эдний бүтээгдэхүүнүүдийн онцлог юм. Түүнчлэн бүтээгдэхүүнүүд нь биеийн алжаал ядаргааг тайлахаас гадна, арьсанд хэрэгтэй кальци коллагенийг нөхөж, булбарай зөөлөн болгох ач тустай.

“NECTA HONEY”: Ямар нэгэн химийн нэмэлтгүй, эмчилгээний чанараа бүрэн хадгалсан цэвэр зөгийн бал болон зөгийн балны найрлагатай бүтээгдэхүүнүүдийг Hecta Honey танд санал болгоно.

“TWIN SOCKS”: Орчин үеийн залуусын хүсэл, сонирхолд нийцүүлсэн цор ганц, дахин давтагдашгүй хэв маягийг бүрдүүлсэн өнгөлөг оймсыг уг гарааны компани урладаг.

“JASU BRAND”: Эсгийгээр хүүхдийн уураг тархи, сэтгэн бодох чадвар хөгжүүлэх тоглоом болон бусад төрлийн гоёл чимэглэлийг хийдэг.

“MANGAA KIDS BOOK”: Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн насны онцлогт таарсан, сэтгэхгүй хөгжүүлэх цуврал ном, картыг энэхүү гарааны компаниас худалдан авах боломжтой. Шинэ жилээр бяцхан үрсийнхээ оюуны хөгжилд нь хөрөнгө оруулалт хийцгээе.

“ӨГСӨХ ЗАМ”: Удирдагч хүмүүсийн бодит амьдралаар туршигдсан зөвлөгөөнүүд буюу Монголын 50 манлайлагчийн 700 бодит туршлагаас та бүхэнд танилцуулж байна. “Өгсөх зам” номд олон жилийн туршлагатай бизнесийн акулууд, гарааны бизнес эрхлэгчид, нийгмийн салбарт манлайлж яваа эрхмүүд оролцсон бөгөөд тэд энэхүү номоороо дамжуулан удирдах арга барил, алдаа оноо, туршлагаа харамгүй хуваалцсан байгаа шүү.

“52 ДОЛОО ХОНОГИЙН ТУРШИД ШИНЭ ЗҮЙЛС СУРАЛЦСАН НЬ” – Уг номнь 52 тусдаа сэдэвт богино нийтлэлээс бүтнэ. Зохиогч Н.Хулан өөрийн биеэр нэг жил буюу нийт 52 долоо хоногийн турш шинэ зүйл туршиж түүгээрээ бичсэн тэмдэглэлүүдийн түүвэр юм. Долоо хоног бүрийн сэдвүүд өөр хоорондоо ялгаатай бөгөөд ихэвчлэн хувь хүний хөгжил, эрүүл амьдрал, сэтгэлзүйн тогтвортой байдал, хорт зуршлаас салах гэх зэрэг таны амьдралд тустай сэдвүүдийг хөндөн бичжээ.

Эдгээр болон бусад гайхалтай бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос авахыг хүсвэл та STARTUP MARKET 2018-ыг зорин ирээрэй. ТЭНД УУЛЗЪЯ!!!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж