Арслангуудын барилдаанд 22 бөх барилджээ

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

Арслангуудын барилдаанд 22 бөх барилджээ

Арслангуудын барилдаанд 22 бөх барилджээ

Аймаг, цэргийн, сумын цолтой бөхчүүдийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан “2018 оны бүх цэрэг, аймаг, хотуудын баяр наадмын түрүү бөхчүүд”-ийн тойргийн барилдаан өнгөрөгч Бямба гаригт/2018.12.15/ болж өндөрлөлөө. Спортын төв ордонд болсон барилдаанд 24 аймгийн арслан цолтон барилдах байсан ч Сүхбаатар аймгийн түрүү бөх, аймгийн арслан Н.Өсөхбаяр, Дархан-Уул аймгийн наадмын түрүү бөх, аймгийн хурц арслан С.Очирбат нар бэртлийн улмаас өнжжээ.

Барилдаан тойргоор явагдаж Б.Батдорж /Дорнод/ 18 даваа, гурван унаатай тэргүүлсэн бол Э.Ууганбаяр /Төв/, Э.Сумъяабат /Булган/ нар 17 даваа, дөрвөн унаатай удаах байрт орлоо. Мөн Б.Түмэндэмбэрэл /Налайх/ 16, Д.Аззаяа /Хэнтий/ 15, О.Наранбаатар /Өвөрхангай/, Г.Өсөхбаяр /Баганнуур/ 14, Э.Баасанжав /Хөвсгөл/, Б.Амгаланбаатар /Өмнөговь/ 13, Г.Хишигбат /Ховд/ 12 даваагаар эхний аравт багтсан байна.

Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл”-өөс идэр залуудаа ард олноо баясган барилдаж явсан боловч хэлж ирдэггүй бэртэл гэмтлээс болж бөхийн торгон дэвжээгээ орхисон Гавьяат тамирчин, сумын заан А.Энхээ, аймгийн арслан Л.Үйтүмэн, Т.Алтаншагай, мөн хүнд өвчинтэй тэмцэж буй, үндэсний бөхийн улсын ахлах тайлбарлагч С.Батсүх, улсын засуул Л.Чойжамц нарт хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагнал олгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж