160 мянга гаруй хуучин номыг иргэдэд үнэгүй тараахаар бэлдээд байна хэмээн Москва хотын Захирагч Сергей Собянин Twitter хаягтаа жиргэжээ.
“Жил бүр Москвагийн номын сангууд номын архиваа цэгцэлж хуучирсан номуудыг акталж, шинэ номд “зай” гаргаж өгдөг. Харин акталсан номуудаа хүссэн хүнд үнэгүй өгдөг. Энэ жил 160 мянга орчим номыг түгээнэ” хэмээн Захирагч бичсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ