Оросын иргэншил авсан гадаад иргэдийн тоо өсчээ

Хуучирсан мэдээ: 2018.12.19-нд нийтлэгдсэн

Оросын иргэншил авсан гадаад иргэдийн тоо өсчээ

Оросын иргэншил авсан гадаад иргэдийн тоо өсчээ

ОХУ-ын Дотоод хэргийн яамны мэдээгээр энэ 2018 онд Оросын иргэншил авсан гадаад иргэдийн тоо өмнөх онтой харьцуулахад дөрвөн хувиар өссөн байна. Өнгөрч буй 2018 онд гадаадын 239 мянган хүн ОХУ-ын харьяат болжээ.

Өмнөх 2017 онд 229,6 мянган гадаад иргэн Оросын иргэншилтэй болж байжээ. Харин 2018 онд Орост дүрвэн ирсэн гадаад иргэдийн тоо 16,5 саяд хүрсэн нь өмнөх 2017 оныхоос 11,5 хувиар бага байгаа юм.

ОХУ-д гол төлөв хуучин ЗХУ-ын бүхэлдэхүүнд байсан орнуудаас дүрвэгчид ирдэг. Тэр дундаа, Узбекистан, Тажикстан, Кыргызстан, Украины иргэд давамгайлдаг.

Мөн энэ онд гадаад иргэдэд олгосон визний тоо нэмэгдсэн байна. Энэ оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл 282 мянган гадаадын иргэнд ОХУ-ын виз олгосон байна. 2017 оны мөн хугацаанд 274 мянгыг олгож байжээ.

ОХУ-ын Засгийн газрын зүгээс орос хэлтэй иргэдэд иргэншил олгох процессийг хялбар болгох бодлого барьж байгаа юм. Хуучин ЗХУ байх үед ЗХУ-ын иргэн байсан, мөн одоо ОХУ-д ах дүү, төрөл садан нь амьдардаг иргэдэд ийм боломж олгож байна.

Мөн өндөр мэргэжлийн гадаадын иргэдэд гурван жил ажилласны дараа иргэншил олгож байсныг өөрчлөн нэг болгосон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж