Увс аймгийн Наранбулаг сумын малчны хотонд арванхоёрдугаар сарын 9-нд галзуугийн шинж тэмдэгтэй үнэг орж иржээ. Ингээд үнэгийг устгаж, дээж авч, Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд галзуу өвчинтэй болох нь тогтоогдсон байна.
Тиймээс тус газарт арванхоёрдугаар сарын 11-нээс 14 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Түүнчлэн гурван өрхийн 850 бог малыг вакцинжуулж, хоёр өрхийн 16 ямаа, нэг үнэгний сэг зэмийг булж устгасан байна. Мөн 250 ам метр талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Онцлоход, 2018 он гарсаар хүн, мал, амьтны гоц халдварт өвчин 70, халдварт өвчин 77 удаа бүртгэгджээ. Үүнд боом, шүлхий, хонины цэцэг, мялзан, галзуу зэрэг өвчин багтаж байна.
Холбоотой мэдээ