Оросын эстрадын хатан хаан тайзнаа эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

Оросын эстрадын хатан хаан тайзнаа эргэн ирнэ

Оросын эстрадын хатан хаан тайзнаа эргэн ирнэ

ОХУ-ын эстрадын хатан хаан Алла Борисовна Пугачёва уран бүтээлээ завсарласнаас хойш найман жилийн дараа тайзнаа эргэн ирэхээ мэдэгдсэн байна. Тэрбээр ирэх дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Кремлийн ордонд бүрэн хэмжээний тоглолт хийх бөгөөд Инстаграм хуудсаараа дамжуулан энэ тухайгаа мэдэгдээд, "Бурхан минь, надад энэ үдэш эрч хүч хайрла" хэмээн бичжээ.

Алла Пугачёва 2010 онд тайзаа орхиж буйгаа мэдэгдсэн билээ. Кремльд тоглох тоглолтоос нь хоёр хоногийн өмнө түүний 70 насны ой тохиох юм.

PR-ийн мэргэжилтэн Кирилл Папирны "Тайзаа орхиж буйгаа мэдэгдээд явсан ч буцаж ирж байгаа нь эрүүл PR, анхаарал татах боломж. Энэ бол хэвийн зүйл” хэмээн хэлжээ. Гэвч “Алла Борисовнад мөнгө хэрэгтэй болов уу, эсвэл пиар уу” хэмээн нөгөө өнцгөөс харах хүн цөөнгүй байгаа аж. Түүний Инстаграм хуудастаа тавьсан мэдээллийн дор минут тутамд хэдэн мянган лайк дарагдаж, сэтгэгдлүүд бичигджээ.

Алла Пугачёвагийн тайзнаа эргэн ирэх тухай мэдээллийг Оросын олон од сайшаан дэмжсэн байна. Тухайлбал, Филипп Киркоров өөрийн Инстаграм хуудастаа "Улиран одож буй жилийн хамгийн гайхалтай мэдээ” хэмээн бичжээ.

Хүмүүсийн элдэв сэтгэгдэлд Алла Пугачёва хариу өгөхдөө “Тэд яаж намайг хөгшин эмэгтэй гэж дуудаж чадаж байна аа? Ямар аймшигтай хэрэг вэ? Би энэ цаг мөчид амьдрахыг хүсч байна” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: Вести

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж