Шинээр жолооч болсон, жолоодох эрхээ сэргээсэн, жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд гурван сарын хугацаатай түр зөвшөөрлийг хэвлэн олгож байна.
Учир нь, өнгөрсөн сард жолооны үнэмлэхийн бэлдэц дуусах эрсдэл нүүрлэсэн байна. Тиймээс, жолооны үнэмлэхийн бэлдэц, хор, дагалдах хэрэгслийг худалдан авах тендер зарласан тул 2019 он гараад жолооны үнэмлэхийг хэвлэх үйл ажиллагаа хэвийн явагдах юм байна. Тэр хүртэл түр зөвшөөрөл олгож байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол гараагүй ажээ.
Холбоотой мэдээ