Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв”-тэй боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв”-тэй боллоо

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв”-тэй боллоо

“Тохижилт, төрийн үйлчилгээг сайжруулах жил”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сард “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв”-өө Иргэдэд үйлчлэх төв байрны нэгдүгээр давхарт шинэчлэн нээсэн.

Өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны байранд “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв”-ийг нээлээ. Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв нээгдсэнээр тус хорооны иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч, цаг хугацаа, зардлаа хэмнэн, төрийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай авах шинэ боломж нээгдэж байгаа юм.

9 дүгээр хороо нь 9162 хүн амтай, 100 хувь гэр хорооллын өрхөөс бүрддэг бөгөөд иргэд хөдөлмөр халамжийн үйлчилгээ, улсын бүртгэлийн үйлчилгээг хорооныхоо байрнаас авч, дүүрэг рүү явах шаардлагагүй болж байна. Мөн иргэдэд зориулсан цахим ухаалаг самбар байршуулж иргэд төрийн үйлчилгээ авахад шаардагдах баримтын жагсаалтыг шууд удирдан хэвлэн авч, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, авах боломжтой боллоо.

Үүнээс гадна хүчирхийлэлд өртсөн иргэдийг хүлээн авах уулзалтын тусгай өрөөтэй болсон байна. Тус өрөөнд хүчирхийлэлд өртсөн иргэнтэй ганцаарчлан уулзаж, хамтарсан багтай холбон зуучлах үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Эхний ээлжинд гэр хорооллын хамгийн олон хүн амтай 3 хороог сонгож "Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв" байгуулах ажлыг эхлүүлээд байна. Цаашид Хан-Уул дүүргийн 16 хороодод “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв”-ийг 2019 онд багтаан нээнэ хэмээн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан онцлон хэллээ.

Энэ өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачлагаар 9 дүгээр хорооны зорилтот бүлгийн 2 өрхөд өргөө цагаан гэр бэлэглэж, батламж гардууллаа.

Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээлтэй байдаг. Иймд тус хорооны 2 иргэн Б.Үүрийнтуяа, А.Отгонгэрэл нарт таван ханатай өргөө цагаан гэрийг албан ёсоор хүлээлгэн өглөө.

Иргэн Б.Үүрийнтуяа нь 1-10 насны 4 хүүхэдтэй эрхэлсэн ажилгүй. Нөхөр нь ажил хийдэг ч айлын хашаа, гэр түрээслэн амьдарч ирсэн. Мөн тус хорооны иргэн А.Отгонгэрэл нь 0-5 насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон хөгжлийн бэрхшээлтэй иргэн бөгөөд өөрийн гэсэн орон гэргүй, олон жил айлын хашаанд хамаатан садангийнхаа хамт түрээсийн гэрт амьдарч байсан. Өнөөдөр өргөө цагаан гэртэй болж байгаадаа туйлын баяртай байна хэмээн талархал илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж