Томчуудад зориулсан Барби

Хуучирсан мэдээ: 2015.03.09-нд нийтлэгдсэн

Томчуудад зориулсан Барби

Хүүхэлдэйгээр зөвхөн охидууд тоглодог уу…? Ямар хүүхэлдэй вэ гэдгээс шалтгаална. Зарим эрчүүд өөрсдийн Барбитай болж, үсийг нь самнаж, ганган дэгжин хувцаслах сонирхолтой байдаг гэнэ. Насаа үл анзааран, хүүхэлдэйгээр "тоглодог" эрчүүдийг бидэнд гэрэл зурагчин Жонатан Альпейрье танилцуулав.

Фото: Jonathan Alpeyrie / Polaris / EastNews

Огайо хотын чөлөөний ахмад дайчин Терри хэдэн жилийн турш Феодоратай хамт амьдарч байна. Түүний үр хүүхдүүд бүгд том болоод тус тусын амьдралтай болцгоожээ.

Терри бодит хүүхэлдэйг Владивосток дахь Оросын компанид захиалжээ. Металл каркастай силикон Федорагийн үнэ нь зургаан мянга орчим доллар байв.

Фото: Jonathan Alpeyrie / Polaris / EastNews

Терри Феодоратайгаа хамт Толедо хот дахь жижиг байранд амьдардаг. Тэрээр хүүхэлдэйтэйгээ секс хийдэггүй. Зөвхөн ярьж, асарч суух нь түүнд таатай байдаг гэнэ.

Фото: Jonathan Alpeyrie / Polaris / EastNews

Зугаалахаар гарахын өмнө Феодорагаа хувцасладаг. Террийн хөршүүд түүний энэ ер бусын хоббийг мэддэг ч тэр нь тэдний нөхөрлөлд саад болдоггүй.

Фото: Jonathan Alpeyrie / Polaris / EastNews

Феодорад гутал хувцасны, гоёл чимэглэлийн ихээхэн цуглуулга бий. Терри түүний хувцсыг байнга худалдан авч шинэчилж байдаг.

Фото: Jonathan Alpeyrie / Polaris / EastNews

Терри Федорагийн нүүр будалтыг хийж өгдөг. Ахмад дайчин  хүүхэлдэйн уруулыг будаж хацарт нь энгэсэг тавьж өгнө. Тэрээр зочид ирэхэд хүүхэлдэй нь өөрийн төрхөөр тэднийг баясгаж байгаасай гэж ихээхэн хичээдэг гэнэ.

Фото: Jonathan Alpeyrie / Polaris / EastNews

Террийн өөр нэг хобби нь гэрэл зураг. Тэрээр гэрийнхээ ойролцоох цэцэрлэгт хүүхэлдэйнхээ зургийг байнга авдаг.

Фото: Jonathan Alpeyrie / Polaris / EastNews

Феодорад чин сэтгэлээсээ хайртай гэж тэтгэврийн хөгшин ярив.

Фото: Jonathan Alpeyrie / Polaris / EastNews

Детройт хотын 40 настай Дейвкет гурван хүүхэлдэйтэй цуг амьдардаг. Японд хийлгэсэн Сидори Куронеког тэр өөрийн эхнэр гэдэг. Оросын Елена Вострикова гэдэг  хүүхэлдэйгээ нууц амрагаа гэнэ. Мюриэль нэртэй гурав дахь хүүхэлдэйг нь силиконоор биш даавуугаар хийжээ.

Дейвкетийн гэрт хүүхэлдэй бүр нь өөр өөр үүрэгтэй. IT-салбарт ажилладаг эрэгтэй хүүхэлдэй нартайгаа олон жилийн турш сексийн амьдралтай байгаа гэнэ.

Фото: Jonathan Alpeyrie / Polaris / EastNews

Сидорийн хамт гал зуухандаа суун шинэ сонин үзэж, хоёулаа ухаангүй дуртай сушигээр хооллох дуртай гэж Дейвкет ярьжээ.

Фото: Jonathan Alpeyrie / Polaris / EastNews

Орой тэд гэр бүлээрээ телевиз үзнэ. Эрэгтэй гурван “найз эмэгтэйчүүд” тус бүр өөрийн дуртай шоутай ажээ. Буйдан дээр суугаад “эхнэрээ” тэврэн  ярьж суух нь түүнд тааламжтай байдаг гэнэ.

Фото: Jonathan Alpeyrie / Polaris / EastNews

Телешоу үзээд  өрхийн тэргүүн найз эмэгтэйчүүддээ ном уншиж өгнө. Дараа нь тэд унтахаар орондоо ордог.

Фото: Jonathan Alpeyrie / Polaris / EastNews

Жон өөрийн найз хүүхэлдэйн хамт Чикаго хотын захын дүүрэгт амьдардаг. Эрэгтэй холын тээврийн жолооч бөгөөд Жекитэйгээ аль болох их цагийг цуг өнгөрөөхийг хичээдэг.

Хосууд байнга амьтны хүрээлэн, ресторанд орох дуртай. Зоогийн газарт тэдэнд зориулсан тусгай ширээ байдаг.

Жон жинхэнэ эмэгтэйгээс салсны дараа Жеки хүүхэлдэйг Калифорни мужаас худалдан авсан байлаа. Ингээд тэрээр амьдралаа эрс өөрчлөн амьд эмэгтэйчүүдээс холдохоор шийджээ.

Фото: Jonathan Alpeyrie / Polaris / EastNews

Амьтны хүрээлэнгийн амьтан бүр тэдэнд сонирхолтой гэнэ. Зарим амьтдыг нь төрснөөс нь хойш хувь заяаг нь сонирхож буйгаа Жон ярьжээ.

Фото: Jonathan Alpeyrie / Polaris / EastNews

Бас ч жинтэй Жекийг тэвэрч явахгүй гээд Жон тэргэнцэр худалдан авчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж