Хүн төрөлхтний насыг богиносгож байгаа хүчин зүйлсийг агаарын бохирдол тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

Хүн төрөлхтний насыг богиносгож байгаа хүчин зүйлсийг агаарын бохирдол тэргүүлжээ

Хүн төрөлхтний насыг богиносгож байгаа хүчин зүйлсийг агаарын бохирдол тэргүүлжээ

Хүний насыг хамгийн ихээр богиносгож байгаа хүчин зүйлсийг харуулсан судалгааг “Дэлхийн эдийн засгийн форум”-ын веб хуудсанд саяхан нийтэлжээ. Үр дүнд нь хүний дундаж наслалтыг 1.8 жилээр бууруулж буй агаарын бохирдол нэгдүгээрт орсон байна.

Тус судалгааны үзүүлэлтээс харвал агаарын бохирдол нь хүний амь нас, эрүүл мэндэд тамхидалт, архи хар тамхины хэрэглээ, ХДХВ/ДОХ халдварт өвчнөөс ч илүү занал учруулж байгаа юм. Тухайлбал, тамхи татах нь хүний насыг дунджаар 1.6 жилээр богиносгодог бол агаарын бохирдол 1.8 жил байгаа юм. Тэдний судалгаанд дурдагдсан хүний насыг хороодог бусад хүчин зүйлс нь:

Тамхидалт- 1.6 жил

Архи, хар тамхины хэрэглээ- 11 сар

Усны бохирдол- 7 сар

Зам тээврийн осол- 4.5 сар

ХДХВ/ДОХ- 4 сар

Малари өвчин- 4 сар

Сүрьеэ- 3.5 жил

Дайн байлдаан, терроризм- 22 өдрөөр тус тус хүний насыг хороодог байна.

АНУ-ын Чикагогийн их сургуулиас хийсэн агаарын чанарын индексийн тухай тус судалгаанаас үзвэл хамгийн их агаарын бохирдолтой гэгддэг Энэтхэг улсын зарим бүс нутгуудад хүн амын насжилт агаарын бохирдлоос үүдэн дунджаар 11 жилээр богиносох төлөвтэй байна. Тэд агаарын бохирдол хүний наслалтаас хэдэн жилийг хороож байгааг улс, хот болгоноор харуулах зорилготой веб сайтыг бий болгосон бөгөөд та бүхэн ч бас дараах холбоосоор зочилж болох юм. https://aqli.epic.uchicago.edu/the-index/

Үүнээс харвал Улаанбаатар хотын оршин суугчид агаарын бохирдлоос болж 0.7 жил буюу 9 сарынхаа амьдралыг алдаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хэрвээ бид агаарын бохирдолтой амжилттай тэмцэж чадвал Улаанбаатар хотын хүн амын дундаж наслалт 9 сараар нэмэгдэх юм.

Дэлхийн банкны гаргасан судалгаанаас үзвэл Зүүн Өмнөд Азийн хүн амын насжилт агаарын бохирдлоос үүдэлтэйгээр буурч байгаад Энэтхэг болон Индонез улсуудын агаарын бохирдол их байгаа нь нөлөөлсөн аж.

Эх сурвалж: World Economic Forum

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж