Австралийн төсөв анх удаа ашигтай гарав

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

Австралийн төсөв анх удаа ашигтай гарав

Австралийн төсөв анх удаа ашигтай гарав

Дэлхийн санхүүгийн хямралаас хойш Австралийн төсөв энэ санхүүгийн жилийн эхний хагаст анх удаа ашигтай гарлаа.

Тус улсын төсвийн алдагдал 2019 оны зургадугаар сараар төгсөх санхүүгийн жилд 5.2 тэрбум австрали доллар буюу 3.7 тэрбум ам.доллараар буурах төлөвтэй нь тавдугаар сарын таамгаас даруй 50 гаруй хувиар бага байна. Ирэх онд буюу санхүүгийн жилийн сүүлийн хагаст Австралийн төсвийн ашиг 4.1 тэрбум австрали доллараар нэмэгдэх тооцоог Канберра даваа гарагт танилцуулсан юм. Тус улсад компанийн орлого ихсэж, таваарын үнэ өсөн, ажилгүйдэл буурсан нь төсвийн ашиг сайжрахад гол нөлөө үзүүлжээ.

Эдийн засгаа дэмжих үүднээс бараг 10 жил алдагдалтай явж ирсэн Австралийн төсөв эргээд ашигтай болж эхэллээ. Энэ санхүүгийн жилд дотоодын нийт бүтээгдэхүүний 18.2 хувьтай тэнцэж байгаа Австралийн цэвэр өр ирэх 10 жилд 1.5 хувь хүртэл буурна хэмээн эрх баригчид тооцоолж байна.

Цалингийн өсөлтийг энэ онд 2.5 хувь болгон бууруулсан Австралийн Сангийн Яам 2021 оны санхүүгийн жилээс цалин 3.5 хувиар өснө хэмээн таамаглав. Өмнөх таван жилд цалин өсөх хувь хэмжээ бага байсан нь ирэх жилд өөдрөг таамаг дэвшүүлэх үндэс болжээ.

Ирэх гурван жилд Австралийн ДНБ-ий өсөлт гурван хувь болж хурдасна

Энэ оны гуравдугаар улиралд эрс унасан дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг эрх баригчид 2.75 хувь болгон багасгав. Харин дараагийн гурван жилд ДНБ-ий өсөлт гурван хувь болж хурдасна. Мөн айл өрхийн хэрэглээ сайжирч байгаа нь эдийн засагт түлхэц өгнө.

Цахилгаан эрчим хүчний бөөний үнэ энэ жил 17 хувиар буурахад Засгийн газар үүрэг гүйцэтгэсэн нь Австралийн төв банкнаас инфляцыг зорилтот 2-3 хувьд хүргэх хүчин чармайлттай холбоотой.

Австралийн эдийн засаг 27 жилийн турш бууралтаас зайлсхийж чадсан ч төсвийн ашиг эдийн засагчдын шүүмжлэлийн бай болж ирлээ. Ялангуяа, Хятадтай холбоотой цэцэглэн хөгжсөн Австралийн уул уурхайн салбар эдийн засагчдыг түгшээдэг.

Гэхдээ эдийн засгийн өөдрөг статистикаас Австралийн Засгийн газар улс төрийн ашиг гаргаж дийлэхгүй. Сүүлийн таван жилд гурван ерөнхий сайдын нүүр үзсэн Австралид явуулсан санал асуулгын дүнг үзвэл Ерөнхий сайд Скотт Моррисоны засаг захиргааны хугацаа ирэх тавдугаар сард болох сонгуулиар дуусах бололтой.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж