Кендалл Женнер загвар өмсөгчдөөс орлогоороо тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

Кендалл Женнер загвар өмсөгчдөөс орлогоороо тэргүүлэв

Forbes  сэтгүүл  2018 онд хамгийн өндөр орлоготой ажилласан загвар өмсөгчдийг нэрлэсэн байна.  Хамгийн баян, бас үзэсгэлэнтэй арван бүсгүйг  Ria.ru-гийн танилцуулснаар толилуулж байна.


1.КЕНДАЛ ЖЕННЕР

23 настай  топ модел Кендал Женнер  22,5 сая долларын орлоготой ажиллаж, жагсаалтын эхэнд бичигдсэн байна. Тэрээр Forbes сэтгүүлийн рейтингийг хоёр дахь удаагаа тэргүүлж байгаа  аж.

2.КАРЛИ КЛОСС

Хоёрт бичигдсэн Карли Клосс 13 сая долларын орлоготой ажиллажээ.

3.КРИССИ ТЕЙГЕН

Крисси Тейген 11,5 сая долларын орлогоороо жагсаалтын гуравт оржээ.

4.PОУЗИ ХАНТИНГТОН-УАЙТЛИ

Дөрөвдүгээр байрт залуухан ээж Роузи Хантингтон-Уайтли оржээ. Тэрээр 11,5 сая долларын орлоготой ажилласан байна.

5.ЖИЗЕЛЬ БУНДХЕН

Нэрт загвар өмсөгч Жизель Бундхен арван сая долларын орлоготой ажилласан бөгөөд энэ үзүүлэлтээрээ тавд эрэмблэгджээ.

6.КАРА ДЕЛЕВИНЬ

Кара Делевинь 10 сая доллар гэдэг үзүүлэлтээр хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтын зургаад бичигджээ.

7.ЖИЖИ ХАДИД

Жижи Хадид 9,5 сая долларын орлого олж, долдугаарт жагсчээ.

8.БЕЛЛА ХАДИД

Жижи Хадидын эгч Белла Хадидын орлого  8,5 сая доллар.

9.ЖОАН СМОЛЛС

Жоан Смоллс 8,5 сая долларын орлоготой ажиллаж энэ жагсаалтад энэ жил шинээр орж ирж есдүгээрт эрэмблэгджээ.

10.ДАУТЦЕН КРЕЗ

Орлогоороо тэргүүлсэн топ 10 загвар өмсөгчийн жагсаалтын аравт Даутцен Крез бичигджээ. Тэрээр найман сая долларын орлого олсон үзүүлэлтээрээ энэ жагсаалтад багтжээ.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж