МАХН-ын удирдлагууд тамгаа гардаж, тангараг өргөв | News.MN

МАХН-ын удирдлагууд тамгаа гардаж, тангараг өргөв

МАХН-ын удирдлагууд тамгаа гардаж, тангараг өргөв

МАХН-ын удирдлагууд тамгаа гардаж, тангараг өргөв

МАХН ээлжит бус чуулганаа өнгөрсөн долдугаар сард хуралдуулж,  дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчлэн найруулж баталсан.  Дээд шүүхэд  тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг есдүгээр сарын 24-нд хэлэлцэж бүртгэхдээ намын даргыг сонгосон бүртгэлийг хэвээр үлдээсэн юм.  Үүнтэй холбогдуулан МАХН-ынхан намын бэлгэ тэмдэг, тамга, туг далбаанд өөрчлөлт оруулжээ. Өнөөдөр  намын дарга болон 21 аймаг, есөн дүүргийн Түмт, Мянгатын  дарга нар  намын төв байрандаа  андгай  өргөж,  тамгаа гардаж авлаа.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  тамга гардуулах ёслолыг нээж үг хэлсэн. Тэрээр  “Энэ бол та бид  үүрэг, хариуцлага хүлээж байгаа сайхан мөч. Манай намын хамт олон удахгүй болох УИХ-ын болон бусад сонгуульд  өмнө оролцож байсан эрч хүчээ хадгалахын зэрэгцээ улам эрчимжүүлэх,  андгай тангараг өргөх үйл явдал. Өнгөрсөн жилийн хувьд бид Дээд хуулийн төслийг танилцуулан сурталчлах ажлаар Монгол Улсын 21 аймаг, 139 сум, нийслэлийн есөн дүүрэгт ажиллалаа. Нийтдээ 35 мянга орчим км замыг тууллаа. Дэлхийг  тойрвол  45 мянган км болдог, бид бараг дэлхийг бүтэн тойрсонтой адил замыг туулсан өрнүүн их  ажил хөдөлмөрийн жил болж өнгөрч байна. Бид энэ хурдаа сааруулж болохгүй. Мянгат, Түмт, Аравт, Зуутын дарга нар тамгаа гардаж аваад гишүүдийнхээ бүртгэлийг шинэчилж, гишүүнчлэлээ нэмэгдүүлж, улам эрчимтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн нэг сарын хувьд бид Дээд хуулийн тайлбарыг хийхэд  Гүйцэтгэх товчооны гишүүд, Мянгат, Түмтийн дарга нар, жирийн гишүүд, шинээр орж ирж байгаа хүмүүс баг болж  хамтран ажиллаж байна. Энэ долоо хоногт багтаан дуусгах ёстой тул бүгд идэвхтэй оролцоорой ” хэмээн тэмдэглэв.

МАХН-ын  бусад улс төрийн хүчнүүдээс ялгарах нэг  онцлог  нь төрд сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүдтэйгээ ёс зүйн гэрээ хийж, андгай өргүүлэн ажиллаж байсныг олон нийт мэднэ. Тэгвэл энэ удаа шинэ жишиг тогтоолоо.  Мөн өнөөгийн улс төрд үүссэн гажуудлыг арилгахад улс төрийн шинэ  соёлыг харуулж чадлаа. Энэ нь тус     намын удирдлагууд  тамга тэмдгээ  гардаж авахдаа намынхаа  туг далбаанаас адис авч  андгай  тангараг өргөсөн энэхүү  үйл явдал юм.

Андгай тангарагт “МАХН-ын ….дарга /гишүүн/  нь улс төрийн ямар ч нөхцөлд МАХН-ын үзэл баримтлал, үйл хэрэгт үнэнч байж, МАХН-ын дүрмийг сахиж, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, улс орон, ард түмний эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, өнөөгийн төрийн гаж тогтолцоог засахын тулд Шинэ Дээд  хуулийг  бүх ард түмнээрээ хэлэлцүүлэн батлуулж, намынхаа эв нэгдлийг бататган бэхжүүлж, хүнйи эрх, эрх чөлөөг тууштай хамгаалж, нийгмийн шударга ёсыг тогтоохын төлөө мэдлэг боловсрол, бие сэтгэлээ бүрэн дайчлан манлайлж ажиллахаа илэрхийлэн энэхүү андгай тангаргийг өргөж байна. Хэрэв би өргөсөн андгай тангаргаасаа няцвал намайг эх орон, ард түмнийхээ эрх ашгаас урвасантай адил үзэж, улс төр, ёс суртахууны ямар ч хариуцлага хүлээлгэхэд гомдолгүй гэдгээ журмын нөхдийнхөө өмнө хариуцлагатайгаар батлан илэрхийлье” гэсэн байна.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Б.Жамбал 2018-12-18 103.26.195.124

GАрдын намын өрөөсөн дугуй өс хонзонгийн нам шүү дээ.Авилгын үүр уурхайг санаачилсан гол хүн дээ

Avatar

Зочин 2018-12-18 182.160.1.19

neg hun deer togtson nam yaj hol ywah wedee shichlel heregtei nam daanch chadahgui tiim bolohoor itgeh itgel alga

Avatar

mgl 2018-12-18 202.9.43.116

bas l sul nam shuu dee, neg hunii nam gej bolohoor nam. namaa sain hugjuuluhiig hichee, suudliin tuluu yavaad baival humuus chini hugjihgui.

Avatar

zocnin 2018-12-18 69.76.229.35

UNEGEND HONONII ARIS NOMRUULEED HONI BOLCNIHGUI ENE NAM UUCN YRIAD SHINE NAM BOLOHGUI NOGOOL ENHBAYR NOGOOL SOLONGOSOOS MONGO AVDAG GANBAATAR TEGEEDEL HEDEN OVGOCNUUL M,A,N,IIN UGSHIL TA NAR ODOO ZAIGAA TAVIAD OGCNIH ODOO HEREGGUI

Avatar

Зочин 2018-12-18 66.181.179.161

ИНГЭХЭД ЭНХБАЯРЫН ОЙР ХАВИАР ЯВСАН БОЛГОН ХУЛГАЙН ХЭРЭГТ ОРОХ ЮМАА

Avatar

Зочин 2018-12-18 103.229.123.5

ТЭГЖ ХЭЛЧЭЭЛ ХАЖУУГААР ЯВААД БАЙДАГ ШҮҮ ЧИ.ККК

Avatar

Зочин 2018-12-18 202.72.245.220

МАХН ХХК ЮМ БИЗ ДЭЭ

Avatar

123 2018-12-18 202.9.43.164

Нэг хүнд зориуулсан, нам гэж хэлхэд ёстой нэг хэцүү дамшиг даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж