Г.Баасан: АТГ айдсын хонгил болсон

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

Г.Баасан: АТГ айдсын хонгил болсон

Г.Баасан: АТГ айдсын хонгил болсон

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл өнөөдөр /2018.12.18/ “Хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт байна” сэдвээр мэдээлэл хийлээ.

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан:

АТГ айдсын хонгил болсон,  түлхүүр нь Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал нь өөрөө М.Энхболдын мэдэлд байна. Монгол улсад авлигын асуудлыг шийддэг биш авлига гэдэг нэрээр дургүй хүргэсэн бизнес эрхлэгч, улстөрч, магадгүй шударга ёсны төлөө яваа иргэдийг ч дуудан айдсын хонгилд хийдэг гэдгийг нөлөө бүхий иргэд, үүгээр ороод гарсан бизнес эрхлэгчид ч хэлж байна.

Та бүхэн мэдэж байгаа, бид жил гаруйн хугацаанд ажилласан байна. Гэсэн ч “60 тэрбумын хэрэг” огт шийдэгдсэнгүй. Олон нийтийн зөвлөлөөс АТГ-ыг ажлаа хийчих болов уу гээд маш олон удаа гомдол орууллаа, нэгийг нь ч шийдсэнгүй.

Эцэст нь хэлэхэд хонгил нь өөрөө АТГ болсон. Хууль хяналтын байгууллага ч авлигачдын хамгаалалтын алба болсон байх магадлалтай. Энэ төрийг  дэлгүүр болгосон, төрийн өмчит компаниудыг гуанз болгосон энэ бүх асуудалд манай Олон нийтийн зөвлөл анхааран ажиллаж байна, цаашид ч ажиллах болно.

Олон нийтийн зөвлөлийн гишүүн Д.Пүрэвбаатар:

АТГ-ын Олон нийтийн зөвлөлд Нийслэлийн ерөнхий прокурор хууль цаазын тэргүүн зөвлөх н.Баярмагнай гэдэг хүнээс бидэнд бичиг ирсэн. Энэ бичигт зааснаар “60 тэрбумын хэрэг” –ийг 2018 оны наймдугаар сарын 1-ний өдөр хаасан, Тагнуулын ерөнхий газраас гүйцэтгэх ажлын шугамаар шинэ баримтууд гарч ирсэн учраас хэргийг нээгээд 2018 оны наймдугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ажлын хэсэг дээр нэмэлт бүрэлдэхүүн оруулаад хэргийг сэргээсэн талаар дурдсан байгаа гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж