Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаа тул дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд “Хүүхдийн кабинет” ажлын болон амралтын өдрүүдэд уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллаж, тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхээр ажиллаж байгаа ажээ. Эцэг эхчүүд “Хүүхдийн кабинет”-аас түргэн тусламжийн үйлчилгээ авах бол доорх цагийн хуваарийн дагуу үйлчлүүлэх юм байна.
Түүнчлэн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх ёстойг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Мөн эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авахыг “Хүүхдийн кабинет”-ийн эмч нараас утсаар лавлаж асуух бүрэн боломжтой юм байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ