Загварын брэндүүд цаг уурын өөрчлөлтийн эсрэг нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

Загварын брэндүүд цаг уурын өөрчлөлтийн эсрэг нэгдлээ

Загварын брэндүүд цаг уурын өөрчлөлтийн эсрэг нэгдлээ

Хүмүүс тэр бүр мэддэггүй ч хувцас загварын салбар нь байгаль дэлхийд маш их хор хөнөөлтэй юм. Учир нь хувцас үйлдвэрлэл болон өмсөөд хуучирсан хувцасны хог хаягдал нь хөрс болон далай тэнгисийг маш ихээр бохирдуулдаг байна. Тухайлбал, далай тэнгист хаягдаж буй хувцасны хог хаягдал нь жилд 50 сая хуванцар хаясантай тэнцдэг бол хөрсөнд 200 гаруй жилийн дараа л шингэдэг аж.

НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал /СОР-24/ нь Польшийн Катовице хотноо арванхоёрдугаар сарын 2-нд эхлэн, хоёр долоо хоногийн турш үргэлжлэн, өчигдөр /2018.12.17/ дууссаны дараа хурлаар яригдсан асуудал, шийдлийг багтаасан тогтоол, дүрмүүдийг гаргасан байна. Хурлын төгсгөлийн баримт бичгүүдээс анхаарал татахуйц нь “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг загварын салбарын авч хэрэгжүүлэх дүрэм” байсан юм.

Хувцас үйлдвэрлэлийн салбар байгаль орчинд асар их хор хөнөөл учруулж буй тухай яригдсаар байсан боловч иймэрхүү олон улсын хурлаар авч хэлэлцэн, тодорхой алхмыг хэрэгжүүлэх дүрмийг батлан гаргаснаараа энэ удаагийн “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ийн бага хурал” дэвшил гаргажээ.

“Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг загварын салбарын авч хэрэгжүүлэх дүрэм”-д хувцас үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Burberry, Adidas, H&M зэрэг 40 гаруй компани гарын үсэг зурж, нэгдсэн байна. “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 2015 оны Парисын гэрээ”-тэй уялдуулан гаргасан тус дүрэм нь нийт 16 зарчим, зорилготой. Дүрэмд нэгдсэн компаниуд нь 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 30 хувиар бууруулах үүрэг хүлээж, цаашдаа аль болох байгальд ээлтэй материалыг ашиглан, нүүрстөрөгч бага ялгаруулдаг тээврийн хэрэгслээр хувцасныхаа түгээлтийг хийх амлалтыг өгсөн юм.

Стелла МкКартни СОР-24 чуулгад оролцож байгаа нь

“Stella McCartney” гэх загварын компани нь байгальд ээлтэй хувцас үйлдвэрлэлийн тухай олон санаачилга гарган, ажиллаж байгаа бөгөөд тус дүрмийн заалтыг хэрэгжүүлэхэд бусдадаа үлгэр дуурайлал үзүүлэн ажиллахаа амласан байна.

Burberry брэнд зарагдаагүй үлдсэн хувцаснуудаа шатаадаг аргаа бүр мөсөн хална хэмээн амласан байна

Харин эсрэгээрээ байгаль орчны асуудалд муу үлгэр дуурайлал үзүүлсэн компаниудын нэг бол “Burberry” юм. Тус брэнд нь зөвхөн 2017 онд гэхэд л дэлгүүрүүдээр нь зарагдаагүй үлдсэн 36 сая ам.долларын өртөг бүхий үнэртэй ус болон хувцаснуудыг шатааж, устгасан хэмээн олны шүүмжлэлд өртөж байв.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж